Saturday, October 24, 2009

"Камертон" "Номин талст" хамтлагуудыг орлох "Boyband" хамтлаг байна уу

Шинэ үеийн рок поп урлагийг хөрвөжиж амжаагүй байсан 90-ээд оны дундуур хоёр "Boyband" хамтлаг байгуулан найман хөвгүүн гарч ирж байлаа. Монголд час улаан "фэн"-үүдийг бий болгож чадсан, өөрсдөө ч "од" болон гялалзаж байсан "Камертон", "Номин талст" хамтлагийн залуус цагийн эрхээр салан, хувь хувйн мөрөө хөөх болсон билээ.



Үеийнхэн дундаа гайгүй сэргэлэн, муугүй авъяаслагт тооцогдож байсан хөвгүүд өдгөө урлагийн салбарт байр сууриа баттай олоод одоо улс төр, бизнесийн салбарт хүч сорьж явна.
Тухайн үедээ хамгийн эгдүү хүрэм, улаан хацартай жижигхэн хүү байсан Болд өнөөдөр монголдоо №1 продюсер болон дэвжсэн бол нүүр дүүрэн сэвхтэй л болохоос бас ч гэж бусдаасаа бие хаа сайтай байсан Эба газар тариалангийн салбарт хөл тавин ерөнхий сайдын талархалыг хүртэл хүлээн авсан билээ.
Номин талст хамтлагийн ахлагч Батсүх ч ялгаагүй бизнесийн салбарт хүч үзэж яваа бол Хаянаа улс төрд өөрийн байр сууриа олохоор нэгэнт шийдсэн. Нугарашгүй, цуцашгүй хоолойтой мяраалаг гишүүд болох Дээгий, Ганаа нар овойж оцойсон амжилт гаргачихгүй ч угийн л үүрэггүй мэт санагддаг байсан Хаза, Мээдээ хоёрыг бодвол хааяа нэг чимээ дуулгана. Харин ард түмэн хэдийн тарж бутарсан хуучны час хийсэн хамтлагуудаа үгүйлэн, орлочих төдийний Boyband хэзээ төрөн гарахыг хүлээж ядан суудаг билээ.

No comments:

Post a Comment