Saturday, October 24, 2009

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн зураг өндөр үнээр зарагджээ

"Хувьсал"-аас гарсанаасаа хойш уран бүтээлийн олз омог ихтэй байгаа загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэнгийн тоглосон “Гоёлын даашинз” кино өдгөө кино театруудаар гарч байгаа кинонуудаас хамгийн их орлоготой киногоор шалгараад байгаа.

Сингапурт хэлний сургалтанд сууж ирээд хоёр ч кинонд амжилттай тоглохын хажуугаар
Удирдлагын академид суралцан энэ хавар төгссөн Пүүжээ цаг хугацаатай уралдан бусдад үлгэр дууриалал болон амьдарч яваа бүсгүйчүүдийн нэг. Рекламанд тоглож, загвараа ч өмсөж, охиндоо анхаарал тавихаа ч орхигдуулалгүй энэ бүхнийг амжуулж амьдарна гэдэг ганц бие бүсгүйд ахадсан их ажил ч тэрээр цаг үргэлж эрч хүчтэй байж чаддаг.

Өөрөөсөө үе мултарсан эртэй арван жилийн жаахан охин байхдаа танилцаж, охинтой болсон, дүү залуутай үерхэж байгаад түүндээ зодуулсан гэнэ гээд л хувийн амьдралын тухай ярианууд нь дуулиан тарьж байдаг жүжигчин бүсгүй олны танил гэдэг утгаараа сүр дуулиантай амьдраад байгаа мэт боловч амьдрал дээрээ бол хэтэрхий энгийн зан ааштай, жирийн нэгэн бүсгүй. Харин кинонд тоглосноосоо хойш топ модель бүсгүй өөрийнхөө залуу нас, гоо үзэсгэлэнг илэрхийлсэн нүцгэн зургаа авахуулж, дахин дуулиан тарьжээ. Энэхүү зургийг нь зөвхөн нэгэн үүрэн телефоны хэрэглэгчид татаж авч үзэх эрхтэй ба түүний нүцгэн зурагнуудыг тус компанийхан өндөр үнээр худалдаж авчээ

No comments:

Post a Comment