Saturday, October 24, 2009

Николь Шерзингер: Нэг мэдэхэд л задгай хувцсаар шүүгээ минь дүүрчихэж

“Pussycat Doll аймшигтай атлаа эмзэг. Учир нь бид хэрэгтэй цагт хүчирхэг байж чаддаг. Тоглож, зугаацахаа ч хойш тавьдаггүй. “
Николь Еликолани Пресковия Шерзингер 1978 оны зургадугаар сарын 29-нд Хавайн Хонолулуд мэндэлжээ. Хавай, Филиппин, Орос цус холилдсон тэрбээр урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж Розмари мэргэжлийн бүжигчин, эмээ нь дуучин байжээ.

Николь зургаан насандаа аавыгаа дагаж Кентак мужид ирсэн бөгөөд тэндээ урлагийн дунд сургуульд элссэнээр дуучин, бүжигчин болох гараагаа эхэлсэн байна. Түүний авьяас бүр өсвөр наснаас нь л илэрсэн гэдэг. 1996 онд Кока Кола коомпанийн нэрэмжит авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулах тэмцээн, дараа нь Луисвиллын театрт хэд хэдэн удаа тоглосон байдаг.
Дунд сургуулиа төгсөөд Охиогийн их сургуульд театр, бүжгийн ангид элсэн орж, төгсмөгцөө мөнгө цуглуулахаар загвар өмсөн, компаниудтай гэрээ байгуулан ажилласан байна.

Ингэж яваад л Травис Микстэй гэрээ байгуулан хамтлагийнх /Days of the New/ нь гоцлол дуучин болж, хэсэг хугацаанд сургуулиа орхижээ. Гэхдээ хамтлаг нь тийм ч удаан оршин тогтносонгүй. 2000 онд Николь гэртээ ирж, өөрийн дуугаа бичиж эхэлсэн байна. Удалгүй “Popstars” телевизийн нэвтрүүлэгт оролцсон нь өнөөдрийн өндөрлөгт хүрэх гол түлхүүр байсныг Николь тааварлаагүй гэдэг.
“Pussycat Dolls” хамтлаг тайзнаа гарахад Гвен Стефанигийн гүйцэтгэсэн үүрэг багагүй гэж нэгэнтээ уншсан санагдана. Яг юу болсныг тодруулаач.
10, 15 жилийн өмнө анхны бүрэлдэхүүнээрээ “Pussycat Dolls” хамтлаг Робин Антинтай хамтран ажилладаг байсан юм. Тэр хамтлагтаа бүжигчид авахыг хүсэж, түүнийгээ ч биелүүлсэн нь кабаре театрын бүжигчид байлаа. Тэр хамтлагтай хамтран дуулж, тайзнаа гарах олны танил хүмүүсийн уртаас урт жагсаалт гаргаж, бүгдийг нь урьсан юм. Тэр үед Гвен урилгыг хүлээн авч, хамт дуулсан.


Таныг чамин зүйлст дуртай гэж сонссон. Эдлэл хэрэглэлээсээ эрч хүч авдаг хэвээрээ юу?
Бүсгүйчүүдийн гоё сайхан харагддагийн нууц хувцасны шүүгээн дотор нуугддаг гэж та сонсож байсан уу? Ямар ч өөг далдлах увидас тэнд бий. Бид энгийн нэг охидын хамтлаг биш биш. Баялаг түүхтэй. Театрчилсан хэв маягтай учир хувцасны шүүгээ маань ч сонголт хийж болохуйц арвин байх шаардлагатай байдаг юм.


Гэхдээ хэт задгай хувцаслаж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй ирдэг байх аа?
Охидын хүч өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй, зоригтой байхад л оршдог юм. Заавал задгай хувцаслаж байж дур булаам харагддаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Зүгээр нэг л мэдэхэд ийм хувцас шүүгээгээр минь дүүрчихэж. Хөгжилтэй байгаа биз. Гэхдээ энгийн хэрэглээний хувцас минь тийм биш шүү дээ. Зөвхөн тайз, тоглолтын хувцаснууд л тийм загвартай. Өөрийгөө мэддэг, захирч чаддаг эмэгтэй хүнд ямар хувцас өмсөх нь тийм ч чухал биш юм шиг санагддаг.


No comments:

Post a Comment