Saturday, October 24, 2009

Монголын кино урлагийн алтан үед мюзизлийн анхны улбаа тавигдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад 21-р зууны хамгийн анхны мюзикл бүрэн хэмжээний уран сайхны киног UBS телевиз санаачлан бүтээж байна. Энэхүү уран сайхны кино хийгдэх болсон гол шалтгаан нь монголын үзэгчид хийгээд залуу үеийнхэнд орчин үеийн хөгжмийн боловсрол олгох, цаашлаад залуусын хайр дурлалын сэдвээр дамжуулан хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй боловч түүндээ хүрэхийн төлөө ямар нэг алхам хийх ёстой гэдгийг өгүүлж байгаа юм.

Кино зураг авалт өнгөрсөн 07- р сарын 19-нд Тэрэлжийн “Байгалийн нууц” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн UBS зусланд хийгдэж эхлэсэн бөгөөд 08-р сарын сүүлээр кино зургийн натур буусан байна. Мюзикл гэдэг утгаараа монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж ирсэн үе үеийн шилдэг дуунуудаас бүрдэж байгаа. Тэр дундаа монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л. Балхжавын дуунууд оржээ. Дуу бүхэн өөрийн гэсэн өгүүлэмжтэйгээр кинонд холбогдож байгаа. Харин дээрх дуунуудыг UNIVERSE-ийн шилдэг хорин таван оролцогчид шинэ найруулгатайгаар дахин дуулж, “Зүрхэнд Гэрэлтэх Од” мюзикл, уран сайхны киногоор дамжуулан үзэгчдийн сонорыг мялааж байна.
Бас нэг сонирхол татах мэдээлэл нь киноны зохиолыг UBS телевизийн найруулагч, редакторуудын баг бүрэлдэхүүн оюун ухаанаа уралдуулан гаргасан явдал юм. Ерөнхий найруулагчаар Отгонзаяа, найруулагчаар Жаргалсайхан, Чингүүн нар ажилласан бол, редактораар, Гэрэлтцэцэг, Мөнхтуяа, Сумъяа нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд Тэмүүжин, Даваажаргал, Цэлмүүн, Солонго нар тогложээ. Кино тун удахгүй дэлгэцнээ гарах юм байна.

No comments:

Post a Comment