Saturday, October 24, 2009

Жоули гүн хямралтай байна.

Анжелина Жоли сэтгэл санааны гvн хямралд оров. Анжелина Жоли нь Брэд Питтыг салсан эхнэртэйгээ ойр ойрхон харьцаж эхэлсэнд сэтгэл санаа нь тавгvйтэж эхэлсэн байна.

Сvvлийн vед Питт нь согтуугаар шөнө дөлөөр эхнэр байсан Женифер Анистонтой утсаар ярих болжээ. Тэр өөрийн ээдрээтэй амьдралд гоморхох болсон сурагтай. Энэ нь одоогийн эхнэр Анжелина Жолид ер таалагдахгvй байгаа гэнэ. Яг одоогийн байдлаар Анжелина Жоли нь “Солт” киноны зураг авалтанд оролцож байгаа ба тvvний гэр бvлийн энэ ээдрээтэй явдал нь зураг авалтын багт ч нөлөөлж байгаа гэнэ. Тэр уйлсан байдалтай зураг авалтанд орж сvvлийн vед бvр зочид буудалд хоноглох болсон гэнэ. Анжелинагийн хамтрагч нар нь ойр дотны хvмvvсээ зураг авалтанд урьж авчрахыг санал болгож байгаа ч тэр нөхөр болох Питт болон хvvхдvvдээ зураг авалтын талбайд урьж авчраагvй байна. Одоо тэр тайвшруулах кофеинтай эм хэрэглэж эхэлсэн гэнэ. Жvжигчин бvсгvй сэтгэл санааны гvн хямралд орсон бололтой.

No comments:

Post a Comment