Saturday, October 24, 2009

Мухар сүсэг: Толь хагарах муу гэж үү

Ер нь толинд олон харах муу, үүдрүү харуулж толь байрлуулдаггүй гэх мэтчилэн олон яриа байдаг. Манай Монолчууд ч хүн нас бархаар гэртээ байгаа тольнуудыг юмаар хаадаг шүү дээ. Энэ нь нас барсан хүний сүнс толинд нь шингэдэг гэж үздэгээс улбаатай юм. Иймээс ч толь нь хүний муу энергийг өөртөө шингээж авч үлддэг гэдэг. Харин оросууд толь хагарахыг үхэл хагацал дагуулж мэдэх, үгүйрч хоосрохын тэмдэг гэж үзэн ихэд цээрлэдэг. Ирж буй гай тотгорыг зайлуулахын тулд зүүн мөр рүүгээ эргэж харан нулимж “надаас холуур өнгөр” гэж хэлдэг. Дараа нь гэрийн шүүрээ усаар шүршиж, толины хэлтэрхийг хогны хутгуур дээр бус цаасан дээр хаман авч гэрээсээ үтэр түргэн гаргаж хаяна. Мухар сүжиг түүнийг хариулах үйлдэлтэй холбоотой юм даа. Санаа дагаад ч юмуу зарим тохиолдолд үнэхээр гай зовлон ирэх нь байна. Ингэснээр хүмүүсийн сүсэг бишрэл оргил үедээ хүрч, элдэв гай түтгэрийг зайлуулахын тулд лам, үзмэрч мэргэдийг хайгаад гүйчихдэг. Зөвхөн тохиолдол төдий зүйл гэдэгт хэн ч итгэхгүй.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл толь өөрөө эерэг, сөрөг энергийг хуримтлуулж байдаг хүчин зүйл. Толь хагарах нь тэр хүний (гэр бүлийн) энерги, хамгаалах бүрхэвч нь тодорхой хэмжээгээр алдагдаж байна гэсэн үг л дээ. Энерги алдагдахаар хүн өвчлөх, азгүйтэх, тэр байтугай нас барах ч тохиолдол байдаг. Тэгэхээр мухар сүжиг, түүнд хандах хандлаг, арга барил нь аар боловч басчиг үнэнээс зөрөхгүй байгаа нь ажиглагдана.
Гэхдээ л хэн хүнгүйл бүгд толинд хардаг шүү дээ. Толинд харахгүйгээр бид өөрсдийнхөө царай зүсэнд яаж анхаарал тавих ч билээ. Тиймээс толинд харах бүрдээ өөртөө сайн сайхан амжилтыг хүсэж байгаарай.

No comments:

Post a Comment