Saturday, October 24, 2009

Жинхэнэ од шиг ажиллаж амьдарч чадаж байгаа хүн

Жинхэнэ од шиг ажиллаж амьдарч чадаж байгаа хүн гэж дуучин Болдыг хэлдэг. Энэ үнэхээр үнэний ортой. Ямар ч байсан рок попын тогоонд Болд шиг хувцаслаж, Болд шиг биеэ авч яваа хүн тунчиг цөөн. Унасан машин, амьдарч байгаа байр оронгоороо ч тэр од шиг байж чаддаг.



Бас тасралтгүй шуугиан тарьж гаргадаг уран бүтээлээрээ ч тэр үргэлж тэргүүлдэг. Одоо байр сууцгүй болж сураг алдарсан ч гэлээ Болд гуай л В нэртэй тохилог студийг нээж байсан. Олон залуу дуучдын продюсерээр амжилттай ажилласан.
В брэндийн дэлгүүр нээсэн гээд тоочвол олон зүйлд гар дүрээд амжсан хөдөлмөрч нөхөр. Хамгийн сүүлд л гэхэд “Би чамд хайртай” киноны 2-р ангид гол дүрд нь тогложээ. Гаргасан бүтээл нь хий дэмий оромдоод өнгөрдөггүй часхийсэн боломжийн юм хийдэг ч гэж хүмүүс магтдаг. Тийм болохоор түүнийг яалт ч үгүй од шиг яваа цөөхөн уран бүтээлчийн нэг гэдэг юм билээ

No comments:

Post a Comment