Saturday, October 24, 2009

Сонин хачин асуултууд ...

Хүн төрлөхтөн бидэнд яагаад гэдэг асуултууд байнга гарч байдаг. Хорвоо ертөнц дээр энийн боловч "ямар учраас ийм байдаг вэ" гэдэг нь их сонин. Жишээ нь: Сарны дүрс яг яагаад зөвхөн усан дээр дусдаг юм болоo.
Сарны дүрс яагаад зөвхөн усан дээр ойдог вэ?
Эрт цагт хүмүүс сар далайн ус түрэхэд давалгаан дээр хүртэл харагддагийг ажиглаад сар, ус хоёрт бие биенээ татах ямар нэгэн онцгой зүйл байна гэж боддог байжээ. Үнэхээр Ньютоны ертөнцийн таталцлын хуулийн дагуу сар нь зөвхөн усан дээр ч бус бусад зүйл дээр ч тусдаг. Хатуу биет дээрх түлхэлт явагдахыг энгийн нүдээр олж харах боломжгүй. Жишээ нь газрын хөрс өргөгдөж, доош суухдаа өргөн хүрээг хамардаг. Үүнийг зөвхөн XX зууны хоёрдугаар хагасаас л одон орон болон сансар судлалд бий болсон шинэ дэвшилтэт технологийн тусламжтайгаар хэмжих боломжтой болсон юм. Жишээ нь хиймэл дагуулын тусламжтайгаар байрлал тогтоох “GPS”-ийн ажиллах зарчим нь газрын хөрсний хөдөлгөөнийг сантиметрийн нарийвчлалтайгаар ажигладаг бол хиймэл дагуулын лазеран илрүүлэгч нь миллиметрийн нарийвчлалтайгаар гардаг байна.

Нянд нүд байсан бол биесээ харах байсан уу?
Үгүй, нян “ахан дүүсээ” харах боломжгүй. Яагаад гэвэл нүд жирийн эрхтэн биш. Нянг нүдтэй болгоход маш олон амьд эс шаардлагатай. Харин нянд ийм эс нэг л байдаг. Нэг л байдаг гэхийн учир нь нян өөрөө нэг эст амьтан. Гэхдээ ямар нэгэн ид шид тохиолдож нян бичил нүдтэй болчихвол яах бол? Тэгсэн ч нянгууд нэг нэгнээ олж харж чадахгүй. Яагаад гэвэл харахын тулд зөвхөн нүд байхад хангалттай биш. Нүд зөвхөн гэрэл хүлээж авдаг байхад хараа нь мэдрэмж шаарддаг. Өөрөөр хэлбэл харах гэдэг нь мэдрэлийн тогтолцооны маш нарийн үйл ажиллагааны үр дүн юм. Харах үйл явц нь зөгийн нэгэн адил ухамсарлагдаагүй мэдрэлийн системээр үүсгэгдэж мөн муурынх шиг олон талсттай, ер бусын ухаалаг тогтолцоотой байж болно. Харин нян шиг ямар ч мэдрэлийн тогтолцоогүй энгийн биетэд нүд байгаад ч нэмэргүй аж. Мэдрэлийн тогтолцоотой болчихвол ч өөр хэрэг л дээ.

Үс яагаад цэнхэр өнгөтэй байдаггүй вэ?
Нээрээ үс яагаад цэнхэр, ногоон, нил ягаан, час улаан өнгөтэй байдаггүй юм бол оо? Учир нь хүний бие организм үсний өнгийг бүрдүүлэгч байгалиас заяасан эумеланин /хар, хүрэн/, феомеланин /шар, улаан/ хэмээх хоёрхон төрлийн меланин хэмээх нөсөөний үндсэн дээр бий болсон хоёрхон төрлийн будагч бодисыг нийлэгжүүлдэг. Түүнээс гадна үсэнд бичил бөмбөлгүүд байдаг. Үсний өнгө ямар байх вэ гэдэг нь эдгээр нөсөөнүүд болон бөмбөлгийн харьцаанаас хамааралтай байдаг аж. Энэ хоёрын нэгдэл нь цэнхэр өнгийг огт бүрдүүлдэггүй байна.


No comments:

Post a Comment