Saturday, October 24, 2009

Дэлхийн хамийн үнэтэй машин

Дэлхийн хамгийн үнэтэй машин юу вэ? 1931 оны Bugatti Royale Kellner Coupe 1987 онд 8,700,000 ам доллараар зарагдсан. Түүнчлэн энэ машин болон үүнтэй ижил машинууд доорх жагсаалтанд ороогүйн учир нь өнөөдөр зах зээлдээр байхгүй байгаа юм. Хэн нэг нь 8 сая долларыг машинд зарцуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх юм. Хэрвээ таньд энэ машиныг авах мөнгө боломж нь байгаа бол доорх машинуудаас хэд хэдийг авах байсан болов уу?

1.Bugatti Veyron $1,192,057.

Өнөөдрийн байдлаар энэ машин үнээрээ хол давсан хэвээр байна. Мөн хамгийн хурдтай машин бөгөөд 2.5 секундэд 0-100км/цаг хурдалдаг. Хамгийн хурдан машин мөртлөө дээд хурд нь +400км/цаг байна гэж шүүмжлэгддэг. SSC Ultimate Aero 400км/цагаас илүү хурдардалдаг ч хамгийн хурдан машины жагсаалтын 2-т ордог юм.

2.Pagani Zonda C12 F $667,321.

Италийн жижиг үйлдвэрээс гаргасан машин Pagani Zonda C12 F нь дэлхийн 8 дахь хурдан машин юм. Дээд хурд нь 345км/цаг бөгөөд 3.5 секундэд 0-100км/цагт хүрдэг.

3.SSC Ultimate Aero $654,400.

Үнийн дүнгээрээ 3-т жагсаж байгаа ч энэ машин нь яг үнэндээ хамгийн хурдан машин бөгөөд дээд хурд нь +410км/цаг юм. Bugatti Veyron –ны бараг хагас үнэнд хүрч байгаа ч гэсэн дэлхийн хамгийн хурдан машин болох боломжтой юм. Энэ машинаас зөвхөн 25 ширхэгийг л гаргах төлөвлөгөөтэй байна.

4.LeBlanc Mirabeau $645,084.

Уралдааны машин шиг харагдахгүй байна гэж үү? Та үүнийг 645 мянган доллараар худалдаж аван өөрийн энгийн хэрэгцээндээ хэрэглэж дэлгүүр хэсэн гудамжаар давхин явж болох юм. Дээд хурд нь +365км/цаг бөгөөд уралдааны зориулалттай хийгдсэн юм.

No comments:

Post a Comment