Saturday, October 24, 2009

Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ?

Нүүр будалт
Цайвар царайтай бүсгүйчүүдийн шилдэг сонголт нь цайвар ягаан, цайвар шаргал, цайвар бор өнгө тохиромжтой. Бор царайтай бүсгүйчүүдэд дурын цайвар өнгийн будалт зохимжтой. Ягаан өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгчөөс аль болох зайлсхий. Харин бор, бараан өнгийн уруулын будаг хөгшин харагдуулдаг. Суурь тосоо түрхсэний дараа энгэсгээ сайн түрхэж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс зурган дээр нүүр тань тослог, бараан харагдах болно. Нимгэн уруулаа дур булаам, зузаан харагдуулахыг хүсвэл цайвар өнгийн уруулын будаг хэрэглэж, гол хэсэгт нь өнгөлөгч түрхээрэй.
Дурангийн өмнө жүжиглэх хэрэггүй
Хэтэрхий хичээж, янз бүрийн байдлаар зогсох нь зургийг хиймэл болгодог. Тиймээс ямар нэгэн өөр зүйлд сатаарч, хөндлөнгийн зүйл бодохыг хичээ. Ингэж чадвал та зураг дээр чөлөөтэй, биеэ барьсан харагдахгүй. Хоёр гараа биеийн хоёр талаар унжуулж, номхон зогсохоос зайлсхий. Гараа урд болон ардаа зөрүүлж барих, эсвэл ямар нэгэн зүйл барьж /үзэг, нүдний шил/ болно.
Аль болох их гэрэл
Нүүр лүүгээ аль болох их хэмжээний гэрэл тусч байхаар зогсох хэрэгтэй. Өрөө тасалгаанд бол цонхны дэргэдэх байрлал хамгийн тохиромжтой байдаг. Аппаратны гэрэл цацруулагчийг хэрэглэ. Учир нь зургийн аппаратны гэрэл цацруулагч гэрлийн ойлтыг тэнцвэржүүлж, нүүрний өө сэвийг /үрчлээ, сэвх г.м/ дарж өгдөг. Бас арын фон нь сайхан харагдаж байх ёстой.

No comments:

Post a Comment