Saturday, October 24, 2009

Barack Obama-ийн талаар 10 сонирхолтой баримт

* Тэр 2006 онд Хамгийн Шилдэг Уран Илтгэгч гэдэг номинациар Грэммийн шагнал хүртсэн.

* Тэр 2005 онд Чикагод гэр бүлдээ зориулан байшин худалдаж авсан. Тэр үедээ байшингийн өртөг нь $1.65 сая доллар. Тэр байшин бүр 4 ил зуухтай гэнэ.


* Тэр мөхөөлдсөнд дургүй. Тэрээр Baskin-Robbins /мөхөөлдөсний дэлгүүр/ –д бага байхдаа ажиллаж байсан байна. Тэндээс л мөхөөлдсөнд дургүй болжээ.

* Тэр үг эвлүүлдэг тоглоом /Scrabble/ тоглох дуртай. Гэхдээ тэр тоглоомонд хэр сайн бэ гэдэг талаараа ерөөсөө юм дурьдаж байгаагүй.

* Тэр эрлийз. Түүний аав нь Кени, харин ээж нь Америк.

* Тэр мансууруулах бодис хэрэглэж байсан. Түүний бүүр багын амьдрал руу шагайвал тэр марижуан, кокейн хэмээх мансууруулах бодис хэрэглэдэг байсан гэнэ. Харин тэрээр энэ тухайгаа ярихдаа ердөө ч бахархаад байх зүйл биш байсан бөгөөд залуу насны алдаа байсан гэжээ.

* Тэр тамхи татдаг, гэхдээ тамхинаас гарахыг хүсдэг. Цагаан Ордонд тамхи үл татагчдын бодлого байдаг гэнэ.

* Тэр Хавайн Хонолулу-д төрсөн боловч эцэг эх нь салахад ээжтэйгээ хамт Индонези руу нүүсэн. Тэнд л тэр нохойн мах, могойн мах, шарсан царцаа идэж сурчээ.

* Эхнэр Michelle-ийнх нь хэлж байгаагаар тэр туйлын романтик гэжээ. Тэр ямар ч ой, тэмдэглэлт өдрүүдийг марталгүй эхнэртээ үргэлж цэцэг барин орж ирдэг.

* Орой бүр тэр гэртээ том охин Малиадаа Харри Поттерийн номыг уншиж өгдөг.

No comments:

Post a Comment