Saturday, October 24, 2009

Жингээ хасах хамгийн МУУ 6 зөвлөгөө

1. Нүүрс ус хэрэглэхгүй байх …
Нүүрс ус хэрэглэхгүй байлаа гээд үхчихгүй ч өлсөх мэдрэмж маш их төрнө. Энэ нь та ахиад үүнийг хэрэглээд эхэлбэл буцаад илүү ихээр таргалж, ходоодны өвчтэй болохын үндэс болдог.



2. Ямар ч өөх тос хэрэглэхгүй байх …
Бас л адилхан. Өөх тос чинь дайсан биш шүү дээ. Зарим өөх тос яахын аргагүй хүний эрүүл мэндэд амин чухал хэрэгцээтэй байдаг.

3. Оройн 6 цагаас хойш идэхгүй байх …
Магадгүй энэ үнэн байж болох. Гэвч олон хүмүүсийн хувьд энэ бол аймшигтай зөвлөгөө. Хоолны дэглэм сахиж байгаа үед оройн цагаар идэж болохгүй байх хэрэгтэй тухай сонсоно байх л даа. Гэвч эрүүл, зөв зохистой хооллож байвал хэзээ идэж байгаа нь тийм чухал гэж үү?
4. Цагаан хоолтой болчихвол аяндаа турчихдаг …
Нилээд олон хүмүүс энэ үгэнд хууртаж байсан. Тэртээ тэргүй мах бидний бидний хоол хүнсний хамгийн чухал зүйл ш дээ. Тэгтэл хамаг шим тэжээлээ авдаг махыг болиулж биеэ зовоох нь турах эрүүл аргад лав тооцогдохгүй.

5. Өлсгөлөн хоолны дэглэм …
Өлсөж хоолны дэглэм барина гэдэг бол хамгийн муу. Өөрийн биеийг өлсөөх байдалд аваачна гэдэг нь дараа нь идсэн бүх зүйл биед тарга болон үлдээдэг гэсэн үг. Сайхан санаа биш л байгаа биз дээ.

6. Тураах эм уух!
Хамгийн муу арга. Энэ нь суулга өвчин тусгадаг. Учир нь ийм эмнүүдийн орц найрлаганд маш аюултай орцууд ордог. Турах гээд өвчин дээрээс нь авах хүмүүс л тураах эмийг сонгоно доо.

No comments:

Post a Comment