Saturday, October 24, 2009

"Би чамд хайртай" кино 25 жилийн дараа

ГАВЪЯАТ ТАМИРЧИН З.ҮЙТҮМЭН ЖҮЖИГЧИН БОЛОВ
Уран бүтээлийн "Монгол кино" нэгтгэлийн 1985 оны бүтээл И.Нямгаваагийн найруулсан "Би чамд хайртай" уран сайхны киноны үргэлжлэл "Би чамд хайртай 2" киног бүтээхэд Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэл, Б.Баатар захиралтай "Hero Entertainment" студи, Д.Болд захиралтай "B Production" нар хамтран ажиллажээ. Энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна.
Кинонд МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, "В Production"-ий захирал, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна.


ДУУЧИН Д.БОЛД ГЭМТЭХ ДӨХЖЭЭ
Холливудын кино мэргэжилтнүүдийн ашигладаг хамгийн сүүлийн үеийн технологи FULL HD форматаар хийгдсэн Монголын анхны уран сайхны кино болжээ. "Би чамд хайртай 2" киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй байсан аж. Дуучин Д.Болд зодоонтой хэсгийн зураг авалтын үеэр Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ. Мөн тус киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд мөн л зураг авалтын үеэр нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй сандралд оруулсан байна.

Жүжигчин Пүрэвмаа, Бадрах нар (Үрлээ, Баяраагийн дүрд) 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив.

Анхны кинонд тоглосон гол баатар Баяраа (Н.Бадрал) Хөх хотоос, ангийн дарга Туяахүү (Ж.Гантулга) Австри улсаас уригдан ирж тогложээ.

No comments:

Post a Comment