Saturday, October 24, 2009

Бүсгүйчүүдийн харц эрчүүдийг хамгийн их татдаг

Эрчvvд єєрийн мэдэлгvй хvvхнvvд рvv харц чулууддаг. Ингэлээ гээд тэднийг буруутгах хэрэггvй. Ингэх нь тэдний хувьд ердийн л зvйл.Єєрєєр хэлбэл эмэгтэй хvнийг сонжиж шохоорхох, тэр ч байтугай сээтэгнэх зэрэг нь эр хvнд байгалиас заяагдсан физиологийн vйлдэл юм.
Тэдний энэ vйлдэл нь єлсгєлєн байх юм уу эсвэл телевизор луу хамаг анхаарлаа хандуулсан vед л тvр зуур мартагддаг.

Хэдийгээр эр хvн эмэгтэй хvнийг шохоорхон харж, харц чулуудан сээтэгнэж байсан ч сонирхож буй хvнээ бvхэлд нь харж, шууд тусгаж авдаггvй. Харин тэр эмэгтэйн юу нь тvvний анхаарлыг илvv татаж байна тvvнийгээ л харж нvдээ хужирладаг.

Английн нэгэн сэтгvvлийн газраас явуулсан судалгаанд оролцсон 100 эрэгтэйн 22.6 хувь нь юуны тvрvvнд эмэгтэй хvний нvд рvv хардаг гэсэн байна. Сэтгэл зvйчид мэргэжилтнvvд хэрвээ эмэгтэйчvvд нvдний шил зvvдэггvйсэн бол энэ тоо бvр ч их нэмэгдэх болно гэж vзэж байна. Харин эмэгтэй хvн эрчvvдийн юуг нь илvv хардаг бол хэмээн та сонирхож магадгvй.
Эмэгтэйчvvд эрчvvдийг сонирхохгvй байгаа мэт хий хоосон дvр vзvvлдэг нь маргашгvй vнэн. Гэвч хvvхнvvд эрчvvдийн хєлнєєс нь толгой хvртэл нь фото зураг авч байгаа мэт сонжин хардаг.

Ингээд эрчvvд хvvхнvvдийн чухам юуг нь илvv шохоорходогийг сонирхоцгооё
Нvд-22.6
Галбир-14.4
Хєх-11.0
Инээмсэглэл-10.8
Хєл-10.4
Уруул-7.9
Тааз-7.5
Vс-6.6
Явдал-5.4
Гар-3.4

No comments:

Post a Comment