Sunday, December 6, 2009

Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн

  • Salmon
    Салмон нь омега 3-өөхний хүчил, өндөр чанартай уураг, төмөр, витамин В-12 агуулсан байдаг ба үсэнд тэжээл өгч таны үсийг эрүүл сайхан харагдуулдаг байна.
    Таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо омега 3-өөхний хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой хэмээн судлаачид зөвлөж байна.
  • Хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд
    Хар ногоон өнгийн ногоонууд нь хүний бие махбодид хэрэгтэй амин дэм, уураг, өөх тосыг ихээхэн агуулдаг болох нь тогтоодсон бөгөөд үсний эрүүл байхад гол ройл гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон байна. Брокколи гэх мэт ногоонууд нь витамин А, С болон үсэнд тэжээл өгдөг уургуудыг агуулдаг байна.
  • Буурцаг
    Ихэнх хүмүүс буурцаг үнэхээр сайн гэж үү? гэж асуудаг. Тийм ээ, энэ бол маргашгүй үнэн. Таны үсний ургалтыг дэмжээд зогсохгүй, төмөр, цайр, биотин ихээр агуулсан байдаг учраас хэт мэдрэмтгий үсэнд илүү ач холбогдолтой.
  • Самар
    Бразилийн самарнууд сэлэниүм (selenium) их агуулдгаараа дэлхийд алдартай. Selenium бол үсэнд маш хэрэгтэй.
    Хушга нь алфа-ленолений хүчил, омега-3 өөхний хүчил агуулдаг бөгөөд үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй.
  • Лууван
    Лууван нь витамин А ихээр агуулдаг бөгөөд үсний тань эрүүл байхад чухал .
Мөн үс арчилгааны бутээгдэхүүн худалдаж авахдаа найрлага дээр нь анхаарлаа хандуулж байх нь чухал хэмээн зөвлөж байна.

No comments:

Post a Comment