Sunday, December 6, 2009

Обама Японы Эзэн Хаанд Бөхийснөөрөө Буруутай юу?

Саяхан Америкийн ерөнхийлөгч Обама Азийн орнуудаар айлчлан Америкаас Азийн орнуудтай уламжлалт харилцаагаа бэхжүүлэх мөн Хятад Япон зэрэг хүчирхэг орнуудтай улс төр эдийн засгийн тодорхой асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж айлчлалаа өндөрлөсөн юм.



Обама Япон улсад айлчлах үеэр Америкийн төрийн тэргүүний хувьд Японы эзэн хаан Акихитод бараалхаж бөхийн мэндчилж хүндэтгэл үзүүлсэн нь Америкт ихэд шуугиан дэгдээгээд байна. Энэ нь ялангуяа Америкийн консерватив хуучинсаг үзэлтнүүдийн нам болох Бүгд Найрамдах Нам болон Обамаг эсэргүүцэгчидэд сайхан зууш болж Обамаг буруутгасаар байна.

Хамгийн сүүлд Японы эзэн хаантай уулзсан Америкийн төрийн төлөөлөл болох хуучин дэд ерөнхийлөгч Дик Чэни (Dick Cheney) Японы эзэн хаанд бараалхахдаа бөхийгөөгүй зүгээр гар барьсан, гэтэл Америкийн одоогийн ерөнхийлөгч гүнээ мэхийн бөхийсөн нь энэ хүн ерөнхийлөгчийнхөө хувьд үнэхээр сул дорой гэдгээ харуулж байна, япончууд ч тэгэж үзэж буй нь дамжиггүй хэмээн Обамаг үл таашаагчид шуугисаар байна. Обамаг өмгөөлөн бичигчид ерөнхийлөгч гадаадын улс орны ёс заншилыг хүндэтгэсэндээ бөхийн мэндчилсэн хэрэг ингэж бусдын соёл заншилыг хүндэтгэсэн нь хоёр ард түмний хоорондын итгэлцэл ойлголтод сайн нөлөөтэй хэмээн тайлбарлсан ч Обамаг эсэргүүцэгчид Америкийн ерөнхийлөгч гадаадын хэнбүгайд ч бөхийн мэхийх ёсгүй, тийм ч байсаар ирсэн, өмнө нь Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон Японы эзэн хаантай уулзахдаа толгойгоо бага зэрэг мэгтийлгэн ёслон гар барьсан, харин Обама ерөнхийлөгч гадаадын эзэн хаанд, тэр тусмаа Японы эзэн хаанд бөхийсөн нь Америкчуудын хувьд сул доройгоо харуулсан ялагдлаа хүлээн зөвшөөрсөн тэмдэг хэрэг төдийгүй, ялагдлаа хүлээн бөгтийсөн сул дорой Америк хүнийг, ерөнхийлэгчийг харах гэж хүссэн япончуудын удаан мөрөөдлийг манай ерөнхийлөгч санамасаргүйгээр биелүүлээд өгчлөө хэмээж байна.

No comments:

Post a Comment