Sunday, December 6, 2009

Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?

Юмс үзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдгүүдийг олж ажиглах чадвар нь хүний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хүний ажигласан зүйлийг нөгөө хүн тэр бүрий яг адилхан олж хардаггүй. Ажиглаж буй зүйлийнхээ аль болох олон шинж тэмдгийг олон талаас нь олж харан таниж чадаж буй хүний сэтгэхүй төдий чинээ боловсронгуй, төгс төгөлдөр, уян хатан байдаг.
Сэтгэх, логик чанарын бодлого сорилт, бодох зэрэг тоглоомоор дээрх чадварыг хөгжүүлж болно.
  • Сэтгэл ба хэл, сэтгэхүй ба ярих чадвар нь хоорондоо салшгүй уялдаатай. Ямар ч санаа бодлыг үгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхүйгээ хөгжүүлж болно. Гэхдээ үгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгүүлэх, илэрхийлэх чадварт суралц.
  • Бичгийн хэлийг /зохион бичлэг, захидал бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх г.м./ идэвхтэй ашиглах нь сэтгэхүйг хөгжүүлэхэд бас тустай.
  • Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцүүлэгт оролцох, стандарт бус бүтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхүйг хөгжүүлэх нэг гол нөхцлийг бүрдүүлдэг. Ер нь хүний үйл ажиллагаанаас хамгийн хүнд нь сэтгэхүйн үйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх үйлдлийг хийхэд хувийн зохион байгуулалт, анхаарал, ой тогтоолт, ажигч гярхай байдал, ажлын чадвар зэрэг олон зүйл шаардагддаг

No comments:

Post a Comment