Sunday, December 6, 2009

Элчин Сайд Бэхбат Монтана Мужид Айлчлав

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Хасбазарын Бэхбат Монтана мужийн Bozeman хотод айлчиллаа. Элчин сайд Бэхбат Colorado, Wyoming and Montana гэсэн Америкийн баруун мужуудаар айлчилж яваа ба элчин сайдыг дагалдан Монгол улсын Соёл Боловсролын Яамны хоёр төлөөлөгч яваа аж.



Бэхбат сайдаас Америкчуудын "Эрдэнэсийн Муж " хэмээн нэрлэдэг Монтана мужид хийж буй айлчлал нь түүний анхных бөгөөд Бэхбат сайд хэлэхдээ "Монтана муж нь өргөн уудам тэнгэрийн нутаг хэмээгддэг бол Монгол улс бол хөх тэнгэрийн орон гэгддэг тэгэхээрээ Монгол улс Монтана муж хоёр нь уул ус, байгал орчноороо нэлээд төстэй байж таарч байна хэмээн өгүүлжээ.

Элчин сайдын айлчилсан Bozeman хот нь манай Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой "эгч дүү " харьцаатай хот ба айлчлалд хамрагдагчид элчин сайдын айлчлал хоёр улсын хоорондын харьцааг бэхжүүлэхэд нэмэр хувиа оруулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн Монтана Мужийн Их Сургууль, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулууд судалгаа шинжилгээний салбарт хамтран ажиллаж эхлээд буй ба Монтанагий Их Сургуулийн доктор Dr. Jack Horner орон нутгийнхаа музейтэй хамтран ХААИС-ийн оюутнуудыг хүлээн авч палентологийн судалгааны ажилд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

No comments:

Post a Comment