Sunday, December 6, 2009

Харгиа" нийслэлийн өмчид ирнэ

Туул голын бохирдолтод нэлээд өндөр хувь нэмэр оруулдаг "Харгиа" цэвэрлэх байгууламжийг нийслэлийн мэдэлд авах гэнэ.


Хуучин нийгмийн үед арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэх зорилгоор байгуулагдсан тус үйлдвэр хувьд шилжснээр хойш үүргээ биелүүлж чадахгүй болоод байсан юм. Өөрөөр хэлбэл арьс ширний үйлдвэрүүдийн химийн бохирдолттой усыг цэвэрлэж чадахгүй Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж ирсэн юм.
Гэтэл Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн биологийи бохир ус цэвэрлэх үүрэгтэй учир химийн бохирдолттой усыг бүрэн цэвэршүүлж чадахгүй Туул голд нийлүүлдэг байсан. Харин одоо нийслэлийн өмчид очсноор "Харгиа" үйлдвэрийн "чих зөөлрөх" нь ээ. "Харгиа" цэвэрлэх байгууламжийнхан нийслэлийн мэдэлд очих шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

No comments:

Post a Comment