Sunday, December 6, 2009

Соёл урлагийн газар сайтаараа мэдээллээ хүргэнэ

Нийслэлийн Соёл урлагийн газраас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан "Нээлттэй хаалганы өдөр"-өө өөрийн байгууллагын www.soyol.ub.gov.mn,


www.ulaanbaatar.mn вэб сайтаар дамжуулан нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд соёл урлагийн чиглэлээр хийж хэрэг-жүүлсэн ажлаа иргэддээ хүргэж байна. Мөн олон нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурал цуглаан зохион байгуулахыг хориглосны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй
соёл урлагийн байгууллагууд болон соёл урлагийн чиглэлээр төлбөрт үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Засаг даргын захирамж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, газрын даргын тушаал зэргийг албан тоотоор хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байгаа аж.

No comments:

Post a Comment