Sunday, December 6, 2009

ХИЙЖ чадна ГЭВЭЛ оролдоод ҮЗЭЭРЭЙ

байгаль хамгааллын 7 хоног маань хачин сайхан болж байнаа. Тэгэхдээ энгийн нэг бичлэгийг бодвол иймэрхүү бичлэг уншилт, нээгдэлт багатай байгаа нь залуучууд маань тийм ч айхтар энэ сэдэвт санаа зовж, анхаарлаа хандуулдаггүйг харуулаад байх шиг.


Нээх л аймаар хувиа хичээсэн, ирээдүйгээ боддоггүй хүн л биш бол хэн гуай нь ч бай анхаарч үзүүштэй л сэдэв юмсан даа уг нь. Магадгүй та нар 2012 онд сүйрчих дэлхийг юундаа хайрлах вэ гэж бодоод байгаа юм биш биз дээ. Энэ чинь зүгээр л ер нь л хайрлахгүй бол болохгүй байна шүү, хүн бүр өөрөөс хамаарах бүхнээ хийгээчээ гэсэн л сануулга шүү дээ. МИний бодлоор.
Зиа тэгээд зөвхөн ярьдаг биш бас хийдэг хүмүүст нэгэн боломжийг олгож байна. НҮБ-ын сайн дурынхны хөтөлбөрийн зүгээс нэг ийм төслийн уралдаан зарлаж байгаа юм байна. Хугацаа нь арай болоогүй байгаа тул боломжтой бол та өөрөө оролцоно биз боломжгүй бол чаддаг мэддэг хүмүүст нь дамжуулаад оролц гээд хэлчихээрэй.
Ийгаад олон юм үл нуршин ирсэн материалыг оруулая.
Олон улсын сайн дурынхны өдрийг угтан НҮБ-ын Сайн Дурынхны Хөтөлбөрийн газраас “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” төслийн уралдаан зарлаж байна.

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн 12 сарын 5 нд Олон улсын Сайн дурынхны өдрийг орон бүрийн сайн дурынхан, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын байгууллагууд хамтран тэмдэглэдэг билээ. Хүн төрөлхтөний өмнө өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах сайн дурынхны хувь нэмрийг нэмэгдүүлэх, НҮБ-ын санаачилгаар 12 сарын 7 нд Дани улсын Копенхаген хотод эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрөөс энэ жилийн олон улсын сайн дурынхны өдрийг “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” гэсэн уриан доор тэмдэглэнэ. НҮБ-ын Сайн дурынхны Хөтөлбөрийн газар, Сайн дурын байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” уриан дор Байгаль дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн дурын үйл ажиллагааны төсөл шалгаруулах уралдааныг сүлжээний гишүүн байгууллагууд болон бусад төрийн бус олон нийтийн байгууллагуудын дунд зарлаж байна.
Уралдаанд ирүүлсэн төслүүдээс доорхи үзүүлэлтүүд дээр үндэслэн хамгийн шилдэг төслийг шалгаруулж тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээр шагнана.
Үүнд:
1. Төслийн үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулахад хувь хүмүүсийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, байгаль дэлхийгээ хамгаалахад хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн байх
2. Төслийн үйл ажиллагаанд тухайн байгууллага болон орон нутгийн хүмүүс сайн дураараа оролцох байдал

Уралдаанд ирүүлэх төсөл нь:
  1. Байгууллагын тухай товч танилцуулга
  2. Төслийн үйл ажиллагааны зорилго
  3. Хүлээж буй үр дүн
  4. Үйл ажиллагааны төлөвлөгөө (цаг хугацаа болон шаардагдах төсвийг тусгасан) зэргийг багтаасан 3-5 хуудаснаас хэтрэхгүй байна (Монгол хэл дээр байж болно).
  5. Хэрэв үйл ажиллагаа нь хүмүүст мэдээлэл олгох бол ямар мэдээллийг яаж, ямар хэлбэрээр олгохоо тодорхой бичсэн байх

Төслийн нийт төсөв 4 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ба 2009 оны 12 сарын 31-ны дотор хэрэгжиж дуусахаар байна. Хүлээн авсан төслийг НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын Байгаль орчны багèéн ажилтнуудтай хамтран шалгаруулж, шалгарсан төслийг 12 сарын 05 нд Олон улсын сайн дурынхы өдрийг тэмдэглэх арга хэмжээн дээр зарлана. Төслийн санхүүжилтийг тодорхой үе шаттайгаар олгоно.

Уралдаанд оролцох төслийг 2009 оны 11 сарын 30 дотор НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрийн газарт авчирч өгөх эсвэл и-мэйл-ээр narmandakh.buriad@undp.org гэсэн хаягаар
явуулж болно.

Уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн тухай, хувь хүмүүс юу хийж чадах талаархи мэдээллийг хавсаргасан материалаас үзнэ үү. Мөн доорхи интернет сайтуудаас дэлхийн бусад орнуудад энэ талаар хийгдэж буй үйл ажиллагаа, төслүүдийн тухай мэдээллийг үзэж болно.

No comments:

Post a Comment