Sunday, December 6, 2009

"Хараал хүрсэн хот"

Казакстан улсын Семиплатинск муж. Тэнд 1000 хүн тутмын 294 нь хавдраар өвчилдөг бөгөөд шинээр төрсөн 1000 хүүхэд тутмын 43 нь нас бардаг. 



Берик тосгонд хамгийн олон гажигтай хүүхэд төрдөг газар.
Энэ газрыг "хараал хүрсэн хот" гэдэг. Үнэхээр хараал хүрсэн үү гэвэл үгүй л дээ. Энд Зөвлөлт улсын үед 40 гаруй жил атомын бөмбөгийн туршилт хийдэг газар байсан. Энэ хугацаанд нийт 496 (үүнээс 383 нь газар доор, 113 газар дээр) атомын туршилт хийгдсэн ба энэ нь нийт Хирошима дахь дэлбэрэлтээс 2500 дахин их.

Бүх зүйл маш нууцлагдмал хийгдсэн бөгөөд нэг ч хүн эндээс нүүхийг зөвшөөрөөгүй аж. 1989 он хүртэл атомын туршилт хийгдсэн бөгөөд энийг туршигчид сайн хамгаалалттай бункер дотор суун туршилтаа хийж, энгийн ард иргэд энэ хорт туяаг "биедээ шингээж" байсан аж. Нэгэн тосгоны 600 иргэнээс 2 л хүн эрүүл гарсан байна.
Нийт энэхүү туршилтын "үр шимээр" 1 сая гаруй хүн нас барсан гэсэн мэдээ байдаг.
Казакстаны зүүн хэсэг болох болох Курчатовь хамгийн их өртсөн бөгөөд ихэнх нь бага насалдаг, тахир дутуу эсвэл ямар нэг согогтой, генийн өөрчлөлттэй хэрэв тахир дутуу элдэв янз биш гэхэд сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд олон хүн үүнээс болж амиа хорлох үзэгдэл "нормал" болсон байна. Одоо Курчатов 10.000 орчим хүн амтай бөгөөд урд нь 4 -5 дахин их хүн амтай байсан байна.

Эдгээр суурингуудад сүүлийн үед төрж буй хүүхдүүд төрөл бүрийн согогтой төрөх нь "энгийн үзэгдэл" болсон бөгөөд улсаас тэтгэмж гэж 10 орчим евро л өгдөг гэнэ.
Энд одоогоор атомын цацарагт туяагаар хордогдсон 3 дахь үе төрж байгаа гэнэ.
Эндхийн газар шороо, ургамал амьтан бүгд цацрагт туяагаар хордсон бөгөөд энэ бүхнийг эндхийн ард иргэд иддэг гэж бодохоор энэ "үр хөврөл" мөддөө дуусахгүй.
Оросын профессор Борис Гусевын хэлснээр Америк атомын туршилтаа амьтан дээр хийдэг бол Орос шууд өөрсдийн иргэд дээр хийж дараагаар ямар үр дагавар гарах талаар судлахаар шийдсэн гэсэн байна. Мөн цааш нь ихэнх туршилтууд буюу 80 хувь нь намар яг тариа боловсрох үед болон бороотой, салхитай үед хийгддэг байсан. Нэг ёсны ард иргэдийнхээ эсрэг зарласан дайн гэж хэлж болно хэмээн өгүүлсэн аж.

No comments:

Post a Comment