Sunday, December 6, 2009

Өөрийгөө язгууртан мэт хүндэлвэл үнэхээр язгууртан мэт амьдарч чадна.

Өөрийн одоогийн амьдарч байгаа байдалдаа ач холбогдол өгч ирээдүйн амьдралаа хүртэл одоогийнхоо амьдралын хүрээнд багтааж боддогоо больцгооё.
Хувь заяа гэдэг бол хүссэнээрээ өөрчилж болдог зүйл. Яагаад гэвэл та одоо хорьтой шүү дээ.
Өөрийнхөө амьдралыг язгууртаны амьдралаар солих боломж хичнээн л бол хичнээн байгаа гэдгийг дахин хэлэх байна. Заавал мөнгөтэй байж байж, надад бүхнээ зориулдаг ханхүү байж язгууртан болно гэж бүү бод.
Мөнгө, сайхан ханхүү гэдэг хувьтай төрсөн л бол хэнд ч хамаагүй заяадаг зүйл гэж бодож байгаа юм биш биз? Эхлээд би өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү өөрөө хүрч ирдэг юм. Энэ мөчөөс эхлэн өөрийгөө хайрлаж хааяа ч гэсэн өөртөө зориулж ширээ засан хооллож, шаргуу ажилласныхаа дараа ямар нэгэн бэлгээр өөрийгөө шагнаж урамшуулдаг болъё.
Бусад хүмүүст өөрийгөө дорд үзүүлэх эвгүй, хатуу ширүүн үг хэллэг хэрэглэхээ больж, хайш яайш хувцаслахаа болъё.

No comments:

Post a Comment