Sunday, December 6, 2009

Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?

 Хамгийн түгээмэл зарчим бол: “Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй” гэдэг.

  • Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч бас хөгжиж чадахгүй. Сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дүүргэнэ гэсэн үг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгүүл, радио, зурагт зэрэг олон зүйл багтана. Эдгээрээс бид хүрээлэн буй орчны юмс үзэгдлүүд, хүний үйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг.
  • Сэтгэхүй юун түрүүнд асуултаас эхэлдэг. Хүн төрөлхтөний олонх нээлт “яагаад?”, “яаж?” гэсэн асуултуудын дүнд бий болсон гэж үзэж болно. Өөрт учирч буй үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд түүндээ өгөх хариултыг дандаа хайж, эрэлхийлж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжүүлж үр дүнд хүрч чадахгүй болсон үед сэтгэхүй идэвхиждэг. Иймд аливаа юмс, үзэгдлийг тал бүрээс нь авч үзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшүүлэх нь сэтгэхүйг хөгжүүлэхэд тун чухал юм.
  • Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхүйг хөгжүүлэх бас нэг арга юм.

No comments:

Post a Comment