Sunday, December 6, 2009

Далай Ламын Зээ Хятадын Коммунист Намд Элсчээ

11 сарын 4 ний өдөр Түвдийн Далай ламын зээ дүү бүсгүй Дролма Хятадын Коммунист Намд элсэн орлоо хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн сувгуудаар уламжлав.



Дролма ХКН элсэх гэнэтийн шийдвэрээрээ бахархаж буй ба ХКН-д элссэнээрээ ХКН-ын бодлогыг эсэргүүцэгч Түвдүүд болон ХКН хоорондын харьцааг сайжруулахад тэднийг эвлэрүүлхэд нэгэн алхам хийлээ гэж үзэж буй аж.

Зээ дүү бүсгүйнхээ ХКН-д элсэн орсон талаар Далай ламын зүгээс ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Түвдийн шашны тэргүүн Далай лам 1959 оноос хойш Энэтхэгийн Дарамсала-д дүрвэн амьдарч буй ба Хятадын засгийн газраас түүнийг Түвдийг Хятадаас тусгаарлах бодлогыг явуулж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Хятадын нэгэн муж болох Түвдэд Хятадын төрийн бодлогыг эсэргүүцсэн үймээн шуугиан жагсаал цуглаан олонтой болсоор буй ба хамгийн сүүлд гарсан томоохон үймээн нь 2008 оны 3-р сард болсон Түвдийн жагсагчид болон Хятадын цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн юм. Уг жагсаал үймээн нь Далай ламыг Хятадаас дүрвэн зугтсаны 49 жилийн ойг тохиолдуулдуулан болсон ба албан бус мэдээгээр 100 орчим хүн амь үрэгдсэн гэж жагсагчид үздэг аж.

No comments:

Post a Comment