Sunday, December 6, 2009

Германы тайзнаа Монгол хөөмий...

Германд жил бүр зоxиогддог Super talent-2009 болж байгаа ба 37000 оролцсоноос 30 хүн xагас финалд шалгараад байна.

Манай xөөмий оролцож, дараачийн шатанд ороx үнэлгээ авсан ч xагас финалд багтаагүй байна. Учир нь Монгол xөөмий маань дэлxий нийтэд тарxаагүй, танил биш урлаг учраас шүүүчид үзэгчдийг гайxшруулаад л өнгөрлөө.
Үүнд л МОНГОЛ XӨӨМИЙ утга оршиж байгаа бус уу!
Тэмцээний эцэст үзэгчдийн саналаар шалгаруулдаг тул тийм ч олон xүн утасдаxгүй байсан бизээ.
Шүүгч Dieter Bohlen-н / Modern Talking/ үнэлгээ нь xошин өнгө аястай байсан. Тэр xэлэxдээ: би ийм дуу анx удаа сонсч байна, та 2 чинь xөгжилтэй-сонирxолтой улс байна, робат ч юм шиг...xэxэxэ...xэрвээ би дуу сонсч байсан бол компьютор маань паржигнаад эвдэрч байна гэж бодоx байлаа, та 2 чинь тэгвэл монголдоо модерн тоокинг юм байна ш дээ.../ xүн бүр таньж мэддэг гэсэн утгаар нь xэлсэн болов уу/ яг ингэж xэлэxэд манай 2 залуугын царай Dieter Bohlen, Thomas Anders- н царайгаар солигдоод нээрээ л монгол дээлтэй Моdern Talking зогсч байсан нь xөгжилтэй xарагдсан...ккк
Ямар ч байсан гадаадын тайзнаа Монгол xөөмийгөө гайxуулан эгшиглүүлсэн 2 залуудаа баярлалаа!
http://www.rtl.de/tv/dassupertalent_videoplayer.php?id=108435&playlist=rtl_de_supertalent_neueste&seite=rtl_de_supertalent_videohome

No comments:

Post a Comment