Sunday, December 6, 2009

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ НЭГ САРЫН АЯН ЗАРЛАЛАА

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүрэг дэх тэнэмэл гэгдэх хүүхдүүдийг осгож гэмтэхээс сэргийлэх , тэднийг олж илрүүлэн харъяалалтай болгох тэдний талаархи дэлгэрэнгүй


судалгааг авч цаашид хяналт тавьж ажиллах зорилгоор, Нийслэлийн хүүхдийн төлөө газраас ирүүлсэн удирдамжын дагуу “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт нэг сарын аяныг 2009 оны 11-р сарын 20-оос эхлэн дүүргийн хэмжээнд зарлаад байна.
Аяны хүрээнд тус дүүрэгт подваль,траншейнаар амьдардаг, хаяг тогтоох төвд хүргэгдэн ирээд байгаа болон нэн ядуу амьдралтай өрхийн нийт 35 хүүхдийг Улс тунхагласны 85 жилийн ойн баярын өдөр зохиогдсон ”ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” өдөрлөгт хамруулан бэлэг гардууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Худалдаа аж үйлдвэрийн танхим болонзарим дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулсан ба үйл ажиллагааны үеэр, “тэнэмэл” гэгдэн хүнд байдалд байгаа хүүхдүүдийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэн хамтран ажиллах талаар зохион байгуулагчид болон нийгмийн ажилтнууд санаа бодлоо солилцлоо.

No comments:

Post a Comment