Sunday, December 6, 2009

Телекамер, гэрлэн дохиог шинэ гэдгийг сертификатаар батална

Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урд уулзвар, Гучин хоёрын тойрог, Хайлааст, Чингэлтэй, Хөгжим бүжгийн коллежийн зүүн талын СУИС-иин урд талын уулзвар,


Баруундөрвөн зам, Гурвалжингийн гүүрний урд тал, 25дугаар эмийн сангийн урд талын Төмөр замын сургуулийн урд талын уулзвар, Цамбагарав үйлчилгээний урд зам, Комбинатын цагаан хаалганы зүүн уулзвар, "ТЭЦ-3"-ын урд уулзвар зэрэг газрын гэрлэн дохиог шинэчлээд байна. Харин хяналтын камерыг Саппорогийн аюулгүйн тойрог, "Өргөө" кино театрын урд уулзвар, 25 дугаар эмийн сангийн урд уулзвар, Баруун дөрвөн замын уулзвар, 100 айлын уулзвар, Бөхийн өргөөний хойд талын уулзварт суурилуулжээ.
Энэ бүхнийг удирдаж, хянах нэгдсэн удирдлагын төв нь нийслэлийн төр захиргааны гуравдугаар байр буюу бидний нэрлэж заншсан Улаанбаатар банкны шилэн өндрийн найман давхарт байрлаж байгаа аж. Нийслэлийн авто замын уулзваруудад ийнхүү шинэчлэлт хийгдэж байгаа нь нэлээд хардлагыг араасаа дагуулах болсон. Энэ бүхэнд албан ёсны хариулт авахаар нийслэлиин Авто замын газрын орлогч дарга Л.Батцоожтой уулзсан юм.
-Авто замын гэрлэн дохио, хяналтын системийг суурилуупах ажлын явц ямар байна вэ?
-Зам тээврийн оновчтой систем төслийн суурилуулалтын ажил дуусах шатандаа байна. Солонгос, Монгол улсын Засгийн газрын хоорондох зээлийн гэрээний дагуу энэ ажил хийгдэж байгаа юм. Тус төсөл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн. Нийслэлийн авто зам нэгдсэн удирдлагагүйгээс
төвлөрсөн зохион байгуулалтгүй байсан. Харин энэ төсөл хэрэгжсэнээр бүх уулзварын гэрэл дохио нэгдсэн удирдлагад орж ажиллана. Өөрөөр хэлбэл уулзвар бүхэн дээр замын хөдөлгөөнийг төвөөс удирдаж хянана гэсэн үг. "Төслийн хүрээнд 47 уулзварт шинээр гэрлэн дохио, 26 уулзварт теле камер, 52 цэгт мэдрэгч суурилуулж байна. Теле камер, мэдрэгч нь нэгдсэн удирдлагын төв дээр ажиллаж буй замын хөдөлгөөнийг зохицуулах программ хангамжийг мэдээллээр хангах зориулалттай. Теле камеруудыг суурилуулж дууссан бол мэдрэгчдийн шонг зоож байрлуулсан. 43 цэгдээр бүх ажил хийгдээд дууссан. Энэ бүх уулзваруудыг нэгдсэн удирдлагын төвтэй холбосон шилэн кабелийн сүлжээг газар доогуур тавиад байна. Харин удирлагын төвийн программ хангамжийг суурилуулах, тоноглох ажил 70 хувьтай явагдаж байна.
-Нийслэлд суурилуулж байгаа теле камер, гэрлэн дохионуудыг Солонгост ашиглаж байсан хуучирсан зүйлс гэж яриад байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Гэрлэн дохио, телекамер, мэдрэгчүүд бүгд энэ оны намар үйлдвэрээс гарсан. Үйлдвэрээс гарангуут Солонгосын чанарын баталгаа олгодог байгууллага лаботориор оруулж, төрөл бүрийн туршилт хийж сертификат олгодог. Энэ бол улсын байгууллага. Бид өөрсдөө Солонгост очиж туршилт, тохируулга хийж буй явцтай нь танилцсан. Үйлдвэрлэсэн техник үзүүлэлтээрээ энэ чиглэлд хэрэглэдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж гэдгийг баталж чадна. Нэмэх, хасах температур, замын доргионд хэрхэн ажилладаг зэрэг шалгуураар төхөөрөмж бүрийг шалгасан байдаг. Тэр сертификат нь ч байгаа. Тиймээс эдгээр нь бүгдээрээ шинэ, сүүлийн үеийн тоног төхөөрөмж гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
-Бас үнэ өртгийн хувьд нэлээд өндөр гэсэн яриа байсан?
-Ямар зүйлтэй харьцуулаад өндөр гэж хэлээд байгааг
энэ мэдээллийг тараасан эх сурвалжаас асуух хэрэгтэй байх. 12.8сая долларын өртөгтэй төсөл. Зөвхөн 47 уулзварт гэрэл дохиог шинэчлээд төсөл дуусч байгаа хэрэг биш. Төслийн задаргаагаар нэгдсэн удирдлагын төвийг тоноглох программ хангамжийг суури-луулах, газар доорх шилэн кабелийн сүлжээ, 26 уулзварт суурилагдсан телекамер түүний шон. мэдрэгч, хамгаалагч зэрэг маш олон зүйл зардалд багтаж байгаа. Дээр нь манай инженер техникийн ажилчдыг сургах сургалтын зардалч орсон. Зарим хүмүүс 12.8 сая долларыг45 хуваагаад нэг уулзварын гэрлэн дохиог 3-4 мянган доллараар хийлээ гэж хардаж байна. Төслийн өртөг хэрэгжүүлж буй бидэнд ямарч хамааралгүй. Хоёр улсын Засгийн газрын хооронд зээлийн гэрээ хийгдэхдээ төсөвт өртгийн задаргаа хамтдаа батлагдаад шийдэгдсэн.
-Шинээр гэрлэн дохио байрлуулсан газруудын гэрлэн дохионы шилжилт маш удаан байгааг жолооч нар шүүмжилж байсан. Энэ юутай холбоотой вэ?
-Бүх төхөөрөмжийг суурилуулж дууссаны дараа тохиргоо хийгдэнэ. Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан Монголд тохируулах учраас тохиргоог яаж ч хийж болно. Одоо гэрлэн дохиог асаасан уулзварууд дээр судалгаа хийж байгаа. Үүнийг..баримтлан, хөдөлгөөний эрчимд хамааруулан хамгийн оновчтой хэлбэрээр улаан, ногоон, шар гэрлийг хэдэн секундээр асаахаа шийднэ. Ажил дуусаагүй, нэгдсэн тохиргоо хийгдээгүй учраас хүмүүст ингэж санагдаж байгаа байх.
-Чанар, хүчин чадлын асуудал зайлшгүй яригдаж таарна. Тухайлбал одоо тавьсан камерууд машины дугаарыг тодруулан харах боломжтой юу?
-Энэ 26 камер машины дугаарыг харахгүй. Бид зөрчил илрүүлдэг системийг нэмж тодорхой цэгүүдэд суурилуулна. Тэнд суурилуулах камерууд шууд машины дугаарыг санаж, цаана нь задлаад тэр дүүргийн оршин суугч тэр гэдэг хүний машин гэдгийг гаргаж ирнэ.

No comments:

Post a Comment