Sunday, December 6, 2009

Минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?

Богино хугацаанд тайвшрахын тулд суугаад, нүдээ аньж, биеэ суллаад тунгалаг биш цагаан усыг харж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Зулай дээрээс асгасан энэ цагаан ус нүд, хацар, уруул гээд нүүрийг тань даган доош урсаж, сэрүүн оргиулахыг мэдэр. Ус доош хүзүү цээжийг даган аажуухан
урссаар бүх л биеийг норгож байна хэмээн дүрслээд үз. Энэ дасгалыг 30 секунд гэртээ хийгээрэй. Дараа нь цагаан ус аажуухан урссаар шаланд байгаа цорго руу урсан орж байна хэмээн төсөөл. Харин энэ цоргоор цагаан устай хамт таны бүх л стресс, бэрхшээлүүд чинь урсаад явчихлаа хэмээн төсөөлсний дараа гүн амьсгаа аваад нүдээ нээгээрэй.

No comments:

Post a Comment