Sunday, December 6, 2009

Нэрт жvжигчин, бvжигчин Патрик Суэйзи /Patrick Swayze/ таалал төгслөө

Америкийн жvжигчин Patrick Wayne Swayze энэ сарын 14-ний даваа гаригт Лос-Анжелост 57 насандаа өвчний улмаас таалал төгслөө. 1952 оны 8-р сарын 18-нд Техасын Houston хотод төрсөн Patrick Swayze 1970 онд эхнэр Lisa Niemi-тэйгээ танилцсан бөгөөд хэдийгээр vр хvvхэдтэй болж чадаагvй ч насан эцэс болтлоо эхнэртэйгээ хамт амьдарсан нь тvvнийг хэр vнэнч эр хvн болохыг харуулж байгаа юм.



Бvжиглэх, дуулах, дуу зохиох, жvжиглэх гээд л олон талын авьяастай энэ эрхмийг 1991 онд People сэтгvvл "хамгийн дур булаам эр" хэмээн нэрлэж байсан тvvхтэй. 1982 онд эцэг нь нас барсан явдал Patrick-т хvчтэй цохилт болж, тэрээр архийг их хэмжээгээр уух болсон юм.
2008 оны 1-р сарын сvvлээр Patrick нойр булчирхайн ємєн vvгээр євчилсєн хэмээн оношлогдож, 3-р сард нь хагалгаанд орсон ч хавдрын тархалт элгэнд нь хvрч, хавдартай гэдэг нь тогтоогдсоноос хойш 20 сарын дараа нас баржээ.
Тэрбээр "Dirty Dancing" киноны бvжгийн багш, "Ghost" киноны Sam Wheat, "North and South" телевизийн цувралын Ємнєд Каролинагийн баян газрын эзний цорын ганц хvv Orry Main-ы дvрvvдийг бvтээсэн нь vзэгчдийн зvрх сэтгэлд хоногшин vлдсэн гайхалтай дvрvvд болж чадсан юм.

No comments:

Post a Comment