Sunday, December 6, 2009

Монгол Зодооч Английн Иргэн Болсоноор Аваргын Төлөө Үзнэ

Их Британы "Толь " сонинд мэдээлснээр Монголын боксчин Shinny Bayaar (Шинэбаяр бололтой) Англи (Их Британи) улсын иргэн болсон байна. Өнөө 32 настай Шинэбаяр Английн иргэн болсоноороо Англи улсын аварга шалгаруулах Lonsdale Belt хэмээх Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрх авч, Англид ирсэнээсээ хойш 9 урт жилийг хүлээсэн энэхүү хүсэл нь биелж байна гэжээ.



Хөнгөн жинд хүч үздэг Шинэбаяр хэлэхдээ Монголд боксын зах зээл том биш тиймээс би энд жинхэнэ тамирчин гэдгээ харуулах боломжийг хайж ирсэн юм. 9 жилийн турш Англид амьдрахдаа гадаадын иргэн тамирчныхаа хувьд Их Британы аваргад оролцох эрхгүй байдаг байлаа одоо харин энэ боломж олдож буйд баяртай байна гэжээ.

Шинэбаяр эхнэр Монгол бүсгүй гурван сартай хүүгийн хамт амьдардаг ба аваргын төлөөх тоглолтонд Болтоны Chris Edwards хэмээх тамирчинтай тоглохоор болоод байгаа аж. Шинэбаяр аваргын төлөөх тоглолтын рингэн дээр гарахдаа Монгол үндэсний хувцасаа өмсөж гарах гэж байгаа ба олон Монгол хөгжөөн дэмжигчид ирэх учираас үндэсний хувцасаа өмсөж гарах болсон хэмээжээ.

No comments:

Post a Comment