Sunday, December 6, 2009

Викториа Бэкхэмийн тодорхойлж буй загварын шинэ маяг


Өдгөө 34 настай алдарт дуучин, жүжигчин, бүжигчин, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн гэргий, гурван хүүгийн эх гээд түүний талаар дурьдаад байвал маш олон зүйл бий.
Олон зүйлийг нуршилгүй Пош Спайс хочит түүний саяхны нэг өдрийг Италийн Милан хотын дэлгүүрүүдээр хэрхэн хэсч өнгөрүүлсэн, ямар брэндийн хувцасаар гангарч,...
загварын ямар хэв маягийг тодорхойлсон талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая.
Тэрээр Францдаа тэргүүлэх брэндүүдийн буюу алдарт загвар зохион бүтээгч Пиэр Александр Клаудиус Балмэйний цоолборлон буюу цоохортуулан будсан жинс, Францын алдарт гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лүбүтиний туфль, алдарт жүжигчин Жэйн Биркинд зориулан тансаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Гермес компаний үйлдвэрлэсэн цүнх зэрэг загварын ертөнцийг байлдан дагуулсаар байгаа Францын тансаг бараа бүтээгдэхүүнүүдээр гоёжээ. Сонирхуулахад уг арьсан цүнх дэлхийд нилээд нэртэйн дээр хамгийн үнэтэй гэгдэх цүнхнүүдийн тоонд ордог байна.
“Тайм” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Би өөрийн өмсөх бүхий л хувцасаа өөрөө зохион бүтээдэг. Ихэвчлэн 40, 50аад оны загваруудаас санаагаа авдаг л даа. Тийм ч учраас миний коллекциудад корсэт дээгүүр байр суурийг эзэлдэг байх. Мөрний хэсэгт арай томхон чигжээсийг хийж өгснөөрөө нэг төрлийн хэлбэр маягийг бий болгож байгаа юм. Үүнээс гадна нарийхан гуалиг бэлхүүстэй байхад корсэт голлох байр суурийг эзэлдэг шүү.” гэжээ.
Түүний тодорхойлсон загварын энэхүү маяг танд таалагдаж байна уу?

No comments:

Post a Comment