Tuesday, October 20, 2009

Үнэн түүх гашуун байдаг шүү дээ

Шагайн тоглоом тоглодог нутаг олоон. Монголын өмнөд нутгаар болон Өвөр Монголд илүү хөгжсөн байдаг. Харин Баян-Өлгий, Ховд, Увс, Өвөрхангай, Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий зэрэг уулархаг нутгаар тэр болгон тоглодоггүй. Би өнөөдөр шагайн тоглоомыг муулах гэсэнгүй, мууллаа гэхэд олж идэх юмгүй өнгөрсөн түүх болсон юм чинь.

Ингээд гашуун бөгөөд үнэн түүхээс дурдая. Хүчирхэг монгол улсыг унаган эрхшээж эхлэхдээ манж, хятадууд дахин өөд нь гаргахгүйн тулд олон муу арга хэрэглэсний нэг нь шагайн тоглоом.
Монгол эр хүний зориг авхаалж, самбаа, хурд хүч, холын хараа, задгай уул талдаа ангаа хийгээд байлдаан дадлага сургуулиа хийдгийг нь багасгах, гадаа задгай талдаа барилдаж ноцолдож, тоглон нааддаг биеийн дасгал хийхийг нь багасгах, эрийн гурван наадам нь ерөнхийдөө байлдааны бэлтгэл сургуулилт болдог байсныг нь зөөллөн, эрч хүчийг нь сулруулах, бээвгэр удаан хөдөлгөөнтэй болгон, мөн мориндоо хурдан морддогийг нь удаашруулан, нум сумаа ончтой мэргэн харвадгийг нь өөрчлөх, эсгий гэрт нь олноор цуглуулан архиа нэрж уухыг нь ихэсгэх, бөгтгөр нуруутай бээвгэр болгох, удаан хөдөлгөөнтэй тарган бүдүүн болгох зэрэг олон муу зүйлүүдийг бий болгож, өөрчлөхийн тулд шагайн тоглоомыг бий болгосон байдаг.

Шагай их харвасан хүн нум сум тавихдаа эрхий хуруугаараа татдаг хүч нь дунд хуруундаа шилжсэн байдаг тул жирийн таван хурууны эрхий хуруу шиг мэргэн харвахгүй болсон байдаг байна.

Мөн монголчуудын дунд нэгнийхээ дух руу тэр шагай харвадаг хуруугаараа нясалдаг тоглоом гаргаж байсан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд, аваал эхнэр эмэгтэйчүүдийг шагай харвадаг хуруугаараа хамраас нь цус гартал духанд нь нясалж шийтгэдэг үйлдлийг зориудаар гаргаж бий болгожээ. Энэ нь монгол хүнийг мунхаг тэнэг болгох муу сэдэлт байсан юм. Үүнээс үүдэн “Чи муу няслахын ая даахгүй шүү” гэдэг сүрдүүлгийн үг гарч байжээ.

Мориндоо морддог зүүн хөлөө нугалж суусаар байгаад мориндоо түргэн мордож чадахаа больдог байна. Холын хараа нь өөрчлөгдөж, ойрын хараа сайн болдог байна. Нуруу нь бөгтөр болж, хүзүү нь нугдгар болдог байна. Ингээд манжууд монголчуудын эрийн гурван наадамд шагайн түрлэгийг оруулах гэж үзээд даанч дийлээгүй юм.

Дээрээс нь хувцас дээлийг нь ихэд өөрчилжээ. Урт дээл нь морин дээр явахад өвдгийг хүйтнээс хамгаалах үүрэгтэй байсан. Өвдөг их даарсан хүн өвдөг муутай болдог. Энэ урт дээлийг нь богиносгож, 2 ханцуйн дээр нь үүрд зарагдаж байхыг бэлгэдэн үхрийн туруу хэлбэртэй нударга тавьж өгчээ. Ингээд үсийг нь урт ургуулаад ард нь боогоод үхрийн сүүл шиг харагдуулжээ.
Хоёр нударгаа унжуулаад бөгтийн, сүүл шиг үсээ хойш нь унжуулаад явах нь үхэр мэт харагдах гэнэ. Мөн Чингисийн үеэс өмсөж ирсэн гутлыг нь өөрчилж, илүү ээтгэр хоншоортой болгосон нь их утга учиртай юм. Тэгээд гутлын зулга гэдэг тэр хэсгийг улаанаар будсан байдаг нь цусын чинь гатлуулна гэсэн утга илэрхийлжээ. Гутлын хоншоорыг ээтэн болгосноор мөлхөж, сөхрөхөд хялбар болгосон байна.
Богино дээлэн дээр урд хормойг нь илүү урт хийсэн байдаг. Тэр нь ясыг чинь хормойлно гэсэн утгатай. Тэгээд монголчууд хамаатан санадгаа “Ахаа”, гэдэг хамаатан бус хүнээ “Та” гэж хүндэлдгийг өөрчлөн, харсан хүн болгоноо “Ахаа, за ахаа,
манж ахаа, эрхэм дээсээ, ноёнтоон” гээд мөлхөж өвдөглөн, мөргөж, юм гуйх, гэрт орж гарах босож суухад илүү хялбар болгодог байна, тэр ээтгэр хоншоортой гутал нь.
Харсан болгоноо “Ах аа, ах аа” гэхийн цаад муу сэдэлт нь монгол хүний цусан төрөл, төрөл биш хоёрыг ийм энгийн аргаар ялгаж зааглаж явсныг нь үгүй хийсэн юм.
Ингээд хоёр урт нударгатай ханцуйгаа унжуулаад, бөгтийгөөд, хойшоогоо сүүл шиг урт үсээ унжуулаад үхэр шиг тонголзон мөргөөд, өвдөглөөд явахыг тушаасан байдаг. Ингээд “Үхэр монгол” гэж нэрлэв ээ.

No comments:

Post a Comment