Tuesday, October 20, 2009

Ямар орон хамгийн гайхмаар вэ?

 Саяхан явуулсан олон нийтийн нэгэн санал асуулгаар АНУ дэлхийд гайхагдсан орон болов. Хүмүүс Америкийн Ерөнхийлөгч Барак Обамад сайн хандаж байгаа нь Америкийг гайхмаар гэж тодотгоход хүргэж байна. Даваа гаригт зах
зээлийн судалгааны GfK компани дэлхийн 20 орны 20000 хүнээс авсан асуулгаараа жил тутмын үндэсний брэндүүдийн чансааг тогтоожээ. Энэ жилийн чансааны жагсаалтад АНУ өмнөх оныхоосоо зургаан зэрэглэлээр дэвшин эхний байранд оров. Чансааг санаачлагч, рейтингийн зөвлөх Саймон Анхольтын хэлснээр энэ жилийн үзүүлэлтэд АНУ-ын шинэ засаглал ба Ерөнхийлөгч нөлөөлсөн гэнэ.

No comments:

Post a Comment