Tuesday, October 20, 2009

Хүн төрөлхтний түүхийн туршид дэлхийд хичнээн хүн амьдарч байсан бэ?

162 мянган жилийн тэртээ анх гараалсан хүн төрөлхтний бүхий л түүхийн турш дэлхийд 107 тэрбум хүн мэндэлж, хүн хэмээх ховор заяаг олжээ. Ийм тоон мэдээллийг Нидерландын математик, информатикийн статистикийн мэргэжилтэн Петер Грюнвальд тооцоолон гаргасан байна. Сар тутмын “Quest” сэтгүүлийн захиалгын дагуу түүний тооцоолсноор манай гарагт эрт дээр үеэс өнөөг хүртэл амьдарч асан хүмүүсийн дөнгөж зургаан хувь буюу 6.7 тэрбум хүн өнөөдөр аж төрж байна.
107.5 тэрбум гэсэн толгой эргэм эл тоо туйлын итгэлтэй тоо биш. Эртний түүхэнд тухайн үеийн хүн ам, төрөлтийн тоо чухам хэд байсан талаархи мэдээлэл хэт бага, зарим тохиолдолд ор мөргүй байсан тул энэ нь багцаалдсан тоо ажээ. “Quest” сэтгүүлээс санал болгосон 2008 оны 101 асуултаас хамгийн сонирхолтой нь “Хүн төрөлхтний бүх түүхийн туршид дэлхийд хэчнээн хүн амьдарч байсан бэ” гэсэн асуулт юм. Ийм дүгнэлтэд сэтгүүлийн шүүгчдийн бүрэлдэхүүн хүрчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станц руу ниссэн Нидерландын сансрын нисгэгч Андрэ Кейперс багтсан аж.

No comments:

Post a Comment