Tuesday, October 20, 2009

Европчууд Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ Монголд хийх хөрөнгө оруулалтаа 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтыг энэ онд 50 сая, 2009 онд 100 сая еврод хүргэхээр ярилцаж буйг тус банкны Монгол дахь салбарын захирал Жон Комел-Дой мэдэгджээ. Тэрбээр “Монголд уул уурхай, аялал жуулчлал, сүлжмэл, нэхмэл эдлэлийн үйлдвэрийн салбар хурдацтай хөгжиж, ардчилал цэцэглэж байгаа тул бид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна” гэв.



Дэлхийн банкны тооцоогоор Монгол Улс 2007 онд гаднаас 500 сая ам.долларын тусламж авсны 67 хувийг уул уурхайн салбарт, 22 хувийг хүнсний салбарт зарцуулсан аж. Монголд 2005-2007 онд оруулсан гадаадын нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар байсан нь 1990-2004 оны гаднын нийт хөрөнгө оруулалттай тэнцүү байна.

ЕСБХБ Монголын уул уурхайгаас гадна сүлжээ дэлгүүрүүд, банк, ундаа, жимсний шүүсний үйлдвэрт хөрөнгө оруулахаар зэхэж буй тухай Блуумберг мэдээлжээ.

No comments:

Post a Comment