Tuesday, October 20, 2009

Монгол дахь зах зээлийн эдийн засаг ба тєрийн хориг






НУУЦЛАГДСАН КАПИТАЛ
Монголчууд 300 гаруй жил манжуудаас, 100 шахам жил оросуудаас хараат явсан. Энэ нь эзэнт
гvрнээс хойш єнєєг хvртэл амьдарсан арга нь.






1990 оны vvлэн чєлєєний нараар эрх чєлєєгєє олж авсан боловч энэ нь сахил аваад шал дордов гэдэг болж байна. Хvvхдийн сvvнээс эхлээд жолоодогчийнхоо эхнэрийг хvртэл хойд хєршєєрєє заалгадаг байсан нь саяхан. Хэмжээгvй баялаг дунд 2.7 сая хvнтэй энэ орны тал шахам нь ядууд тооцогдож vлдсэн хэд нь хэзээ тэдний эгнээнд нэмэгдэхээ мэдэхгvй тvгшиж сууна.

Хачирхалтай нь цєєхєн монголчуудад дэлхийн тэрбумтнууд атаархахаар єв хєрєнгє, vнэт баялаг бий. Єнєєдєр манайд байгаа бvхэн vнэд орж байна. Зэс, алт, тємєр, уран, мах, экологийн цэвэр газар тариалангийн ургамал, тариалангийн талбай, цэвэр ус энэ бvхэн єнєєдєр дэлхийн хамгийн єндєр эрэлттэй бvтээгдэхvvн болов. Шинжээчдийн vзэж буйгаар ойрын ирээдvйд металлаас илvvтэйгээр хvнсний хомсдол нvvрлэнэ. Баярламаар мэдээ биш боловч малаа багтааж ядаж байгаа орны хувьд таатай боломж. Гэхдээ энэ бvхэн гэнэт єнєєдєр олдсон боломж биш. Хориод жил vргэлжилж байгаа нєхцєл. Эрнандо Де Сатогийн «Капиталын нууц» нэртэй ном бий. Саяхан манай Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Нєхєр Сато хэзээ нэгэн цагт монголд ирэхээ амлажээ.

Тэрээр номондоо Перугийн асар их ядуурлын нууц нь мєнгє, хєрєнгєндєє бус зvгээр авилгад идэгдсэн тєр байсан гэдгийг маргашгvйгээр баталсан. Ядуусын тэтгэмж тэдний хєрєнгийн нэг хувийг эзлэхгvй боловч амин зуулга болж чадаж байгааг баримтаар гаргажээ. Асар их хєрєнгє эзэмшиж байгаа ядуус яагаад ядуурлын туйлд хvрсэн нь Сатогийн vзэж буйгаар эдийн засгийн эрх чєлєєгvйд байсан аж. Тэдний ядуурлын голомт нь тєр засгийн элдэв зєвшєєрєл, хууль бус татвар, авлига байсан гэнэ. Энэ бvхнийг устгаж чадвал ганц хадаас vйлдвэрлэдэггvй Сингапур шиг сайхан амьдарч болохыг тэрээр «нээсэн». Сато ма-най Ерєнхийлєгчид «Авлигаа устгачихвал яаж улс орон хєгжих вэ гэдэг нь асуудал биш» гэж зєвлєсєн болов уу. Учир нь тэр єєрийн номондоо оёдлын цех ажиллуулахын тулд 36 сарын хугацаа, єєрийн ємчєє баталгаажуулахын тулд тvvнээс багагvй хугацаа шаардагдаж дээр нь тvшмэдvvдийг тойглох мєнгє ордог тухай єгvvлсэн. Улс оронд их хэмжээний хєрєнгє албан ёсны бvртгэлгvй байгаа нь эдийн засгийн хєгжилд асар их дарамт болж улмаар ємчийн эздээ ядууруулахаас єєр зvйл авчирдаггvй. Єнєєдєр монголчууд яг ийм байдалд байна гэдэгтэй маргах хvн ховор биз. Дэлхийн тэрбумтнуудын шvлсийг савируулж байгаа асар том ордуудтай монголын эрх баригчид хэнд, юунд зарцуулсан, зарцуулах нь мэдэгдэхгvй хvvтэй зээл хайсаар. Эндээс яагаад капитал нууцлагддаг вэ гэсэн асуулт гарна. Хариулт нь иргэн эдийн засгийн эрх чєлєєгvй бол хэдэн зуун толгой байгаад хэрэггvй. Авлигатай газар ямар ч эдийн засгийн бодлого хэрэгжихгvй гэнэ. Єнєєдєр манай баялаг энэ замаар орох гэж байна гэж зарим эдийн засагчид хардаж байна.

No comments:

Post a Comment