Tuesday, October 20, 2009

Мартамхай зан уу

Японы алдарт Subaru машины үйлдвэр www.subaru-global.com гэдэг домайноо алдахаа шахаж байжээ. Домайн хариуцсан ажилтан нь вебсайтийнхаа хугацааг сунгах төлбөрөө цагт хийхээ зүгээр мартчихжээ.
Субару үүнээс болж хэсэгтээ сайтын хяналтаа алдаж, бүртгэлийн дугаараа хураалгахдаа тулсан байна. Ингэсэн бол үүнийг хэн дуртай нь бүртгүүлээд авчих байв. Азаар Subaru үүнийгээ хурдан мэдэж арга хэмжээ авсан байна. Иймэрхүү анзаарааггүй мартамхай явдал олон алдартай компанид гардаг байна.
2003 онд Microsoft компани Hotmail-ийн төлбөрөө мартаж байсан бол, жилийн дараа Washingtonpost энэ алдааг давтаж Washingtonpost нэрээ сунгуулахаа мартаж байв.
Хүн мартамхай болох нэг шалтгаан нь удаан хугацаагаар тархинд витамин B12 дутагдсах гэнэ. B12 хангалттгүй бол тархиний эд эс гэмтэж эхэлдэг байна. Тиймээс та мартахгүй байя гэвэл хүнсэндээ амьтны гаралтай бүтээгдхүүн элэг бөөр, өндөг бяслаг, гахайн мах хэрэглэж байх хэрэгтэй. Харин цагаан хоолтон бл B12 витаминыг бусад аргаар олж авахгүй бол ой санамж муудахыг зогсоож чадахгүй юм байна.

No comments:

Post a Comment