Tuesday, October 20, 2009

Европын хөлбөмбөгийн топ лигүүдийн тойм

Өнгөрсөн ням гарагт Европын хөлбөмбөгийн топ лигүүдийн ээлжит тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Та бүхэнд Англи, Испани, Италийн АШТ-ий тойм мэдээллийг хүргэе.

Английн Премьерлигийн 5-р тойргийн сүүлийн өдөр Бирмингем хотын дерби явагдлаа. Бирмингем Сити, Астон Вилла багуудын мөнхийн өрсөлдөөн жил хагасын өмнө Астон Вилла атаат дайснуудаа 5-1-ийн харьцааатай бут ниргэн, доод зиндаар руу түлхэн унагаснаас хойш улам хурцдаад байсан юм.
Тиймээс Сент-Эндрьюс цэнгэлдэхэд болсон тулаанд талбайн эзэд өшөөгөө авахыг ихэд хүс байлаа. Гэвч өнөөдрийн байдлаар Бирмингем-ийн №1 баг нь Астон Вилла гэдэгтэй өрсөлдөгч нь эвлэрэхээс өөр аргагүй байдалд оржээ. Вилланчууд тоглолтын туршид бага зэргийн давуутай байсныгаа 85 дахь мин-д баталгаажуулсан байна. Зочдын ялалтын бөмбөгийг Английн шигшээ багийн хагас хамгаалагч Габриэль Агбонлахор оруулснаар Астон Вилла улирлын 4-дэх тоглолтонд 3-дахь ялалтаа байгуулж, Лигийн 6-р байранд орж ирлээ. Харин Бирмингем 3 дахь ялагдлаа хүлээснээр 4 хөн оноотой 15-р байрлуу буусан байна.

5-р тойргийн сүүлчийн тоглолтонд Лондоны Фулхэм өөрийн Крэвен Коттедж-д Ливерпуль-ийн Эвертон-ыг хүлээн авчээ. Өнгөрсөн улиралд Европын цомд өрсөлдөх хоёр баг улирлын гараагаа төдийлөн сайн хийгээгүй бөгөөд энэ тоглолтонд аль аль талд ялалт зайлшгүй шаардлагатай байлаа. Эвертончууд тулааныг идэвхтэй эхлүүлснийхээ үр дүнд 33 дахь мин-д хошуучлах болжээ. Булангийн цхилтын дараа Авсралийн шигшээ багийн хагас хамгаалагч Тим Кэхилл мөргөж тооны харьцааг 1-0 болголоо. Завсарлахаас өмнө талбайн эзэд Эвертоны хаалганд аюул учруулж чадсангүй. 2-р үед Фулхэм алдаагаа засч, санаачлагыг гартаа оруулснаар 57 дахь мин-д тооны харьцааг тэнцүүлсэн байна. Хаалтай цохилтын дараа Лондоны багийн зүүн жигүүрийн хамгаалагч Пол Кончески-гийн цохисон бөмбөг Эвертоны хамгаалагчаас чигээ өөрчлөн, Тим Хауэрд-д хаах боломж олгосонгүй. Урамшсан талбайн эзэд үргэлжлүүлэн довтолсоор 20 мин-н дараа ялалтын гоолоо оруулсан байна. Дэмьян Дафф алсын цохилтоор багтаай тэргүүлэл авчиржээ. Үлдсэн цагт Лондончуудад тооны зөрүүг ихэсгэх боломжтой байсан ч тэдэнд 2-1-ийн харьцаатай ялалт хангалттай байжээ. Фулхэм 3 оноо авснаар 6 оноотой 10-р байр луу дэвшсэн бол Эвертон 3 дахь ялагдлаа хүлээснээр 3 оноотой Премьерлигт сүүлээсээ 2-р байранд бичигдэх боллоо.

Испанийн Примера Дивизионы 2-р тойргийн эхний өдөр Барселона, Реал Мадрид багууд ялалт байгуулсан тул Валенсия тэднээс хоцрохгүйн тулд Вальядолид-ын талбай дээр зайлшгүй хожих ёстой байлаа. Сарьсан багваахайнууд багийнхаа супер довтлогч Даид Вилья-гийн хоёр гоол-ын ачаар өрсөлдөгчөө 4-2-ын харьцаатай буулган авч, Эзэн хааны клубтэй оноо болон, бөмбөгний зөрүүгээр ижил 2-р байранд бичигдэх боллоо. Нэг ч оноо алдаагүй байгаа өөр нэг баг бол Атлетик Бильбао. Баскууд Херес-ийг талбай дээр нь эсрэг багийн хамгаалагч Прието-гийн автоголын ачаар хоёр дахь хожлоо авч, Реал-ын ард орж ирээд байна.

Италийн Серия-А-д 3 жил дараалан түрүүлсэн Интер Милан талбай дээрээ Парма-гийн эсрэг төдийлөн сайн тоглоогүй ч 2-0-ээр ялалт байгууллаа. Гоолын салхийг 71 дэх мин-д Камеруны шигшээ багийн довтлогч Самуэль Это гайхалтай цохилтоор хагалсан байна. Харин эцсийн цэгийг Аргентины легионер Диего Милито тавьснаар Неразурричүүд улирлын 2-дахь хожлоо авч, 7 оноотой Серия-А-гийн 4-р байранд орж ирлээ. Одоогоор Италийн Лигийг Женоа тэргүүлж байна. Тэд энэ тойрогт Наполи-г 4-1-ийн харьцаатай бут ниргэснээр 9 оноотой Ювентус-тэй оноогоор ижил ч олон бөмбөг оруулснаар олон жилийн дараа анх удаагаа Лигийнхээ тэргүүн байранд бичигдэх боллоо.

No comments:

Post a Comment