Tuesday, October 20, 2009

Ажил хэрэгч эрхэм таны зайлшгvй хэрэгцээ болох бугуйн цагийг германы Venexx компаний залуус Perfume Watch хэлбэрээр буюу сvрчигтэй хослуулж бvтээжээ. Тэгэхлээр энэхvv бугуйн цаг нь танд
урсан єнгєрєх хором мєчийг сануулахаас гадна дуртай vнэртэнг тань хvссэн цагт тань ялгаруулна гэсэн vг. Perfume Watch-ийн хайрцган дотор ойролцоогоор 60 удаа цацахад хvрэх хэмжээний жижигхэн савыг хавсаргасан байх ажээ. Та тэрхvv саванд єєрийнхєє хамгийн хайртай сvрчигийг хийж болох авч Venexx-ийнхэн єєрийнхєє vнэртэнг боловсруулж, цаганд хийж єгсєн юм байна. Уг цуглуулганд 15 янзын Perfume Watch багтсан байгаа ажээ. Нэг ширхэг Venexx Perfume Watch нь 150 долларын vнэтэй юм байна. За ингээд энэхvv сонирхолтой цагийг ойроос харах боломжийг танд олгож байна.

No comments:

Post a Comment