Tuesday, October 20, 2009

Эрт өтлөхөөс сэргийлж болох уу?

Бие бялдараа чийрэгжүүлэх, өвчин эмгэг тycaх, эрт өтлөхөөс урьдчилан сэргийлэхэд хөдөлгөөн хамгийн сайн “эм” болдог. Иймд бие чийрэгжүүлэх долоон цэг нээж алдаршсан хийн бясалгалыг танилцуулъя.


1. Үсээ самна. Хоёр гарын арван хурууг сарвайлган хагас атгаж, үсний урьд талаас баруун, зүүн тийш үс самнах байдлаар хийнэ.
Үр дүн: Толгой өвдөх, нүд бүрэлзэх, хамар бөглөрөх, чихээр хатгах , цагаан мах эргэх зэрэг өвчнийг анагаахад тустай.

2. Хөмсгөө ил. Эрхий хуруугаараа чамархай дээрээ тавьж , хоёр гарын алгыг доош харуулан, долоовор хуруугаа хагас нугалан хөмсөгний гол цэг дээр дарж, эрхий хурууны зүг татаж хөмсгөө илэх
Үр дүн: Толгой өвдөх болон хамрын өвчин, нүдний хараа муудах зэрэгт сайн нөлөө үзүүлнэ.

3. Нүдний дасгал гарын эрхий хуруугаар чамархай дээр дарж хоёр гарын долоовор, дунд хурууг хоёр нүдний дээд, доод зовхин дээр тавьж гадагш нь дээш нь чамархайн
зүгт илнэ.
Үр дүн: Элэгний өвчтэй хүнд маш хэрэгтэй.

4. Хамраа арчлах. Хоёр гарын эрхий хурууны булчингаар хамрийн хоёр хажууг дээш доош нь илнэ.
Үр дүн: Хамрын өвчнөөс хамгаалж, ханиаднаас сэргийлнэ.

5. Хамрын доод цэгийг дарах. Долоовор хуруугаараа хамар уруулын уулзварцэгдээр дарж нар зөв эргүүлэх байдлаар нухална.
Үр дүн: нурууны булчин татах, нуруу өвдөх, наршсан үед хийхэд сайн нөлөөтэй.

6. Доод уруулын цэгийн дарах. Долоовор хуруугаар доод уруулын гол цэг дээр дарж нар зөв эргүүлэн нухална.
Үр дүн: хацар хавдах, хонхойх, нүд, буйл өвдөх , шүлс гоожихыг эмчилнэ.

7. Завьжаа дээш нь түлхэж идэх. Эрхий, долоовор хурууны үзүүрээр завьжаа дээш хацар руугаа татаж илж байвал завьж, хацар муруйх, хацар, нүд татах, зовхины өвчнөөс сэргийлнэ.

No comments:

Post a Comment