Tuesday, October 20, 2009

Автобус доторхи амьдрал

Улаанбаатарын урт гудамжуудаар єртєєлєх автобус хэмээх унаагаар зорчиж vзээгvй хvн нийслэлд vгvй. Тиймээс ч автобусны буудал бvр дээр зам тийш ширтэн «нvдээ чилээж» зогсох зорчигчид цєєнгvй. Оюутан,

сурагчдын хичээл эхэлдэг намрын гурван сард зогсоол дээрх хvмvvс бvр ч олширно. Хэрэв Зvvнсалаа, Баянхошуу, МУИС-5 шар, Орбит, Сонсголон гэх мэт ачаалал ихтэй чиглэлд зорчих гэж байгаа бол «автобус хvн цєєтэй ирээсэй» гэж хоорондоо ярилцах нь дуулдана. Дvvрэн хvнтэй автобус ирвэл «шар усаа тараалцах шахан» нааш цаашаа тvлхэлцсээр явж орно доо.

Энэ vед сулхан зvvсэн ороолт, гартаа атгасан бээлийгээ олны дvйвээнд алдаж ч мэднэ. Уртхан шиг оосортой цvнх бол амаа булаадаг морь шиг л алдуурна. Автобусны хаалгаар багтаж орлоо гээд ч асуудал бас дуусчихгvй ээ Их хvнтэй vед мэдээж суудал байхгvй байж таарна. Тэгээд л хєл муутай хєгшид нь тэмтчиж, хvvхэд багачууд завсар зайгаар шургачина. Хvний зай олж эвтэйхэн зогсох байрлал, тухлаг суудлын тєлєєх энэ «тулалдааны» vеэр гутал дээр хvн гишгэх, тохойгоороо толгой руу ёврох зэрэг бол юу ч биш.

Зарим нэг жолооч нар цаг минутандаа амжих гэж яардаг юм уу, эсвэл «давхих» дуртай боло

No comments:

Post a Comment