Tuesday, October 20, 2009

Иранд гэрэл зураг үүсээд 165 жил болжээ

Иранд гэрэл зураг хөгжиж эхлэсний 165 жилийн ойг Парис хотод тэмдэглэж байна. 165 жилийн ойн Ираны гэрэл зургууд дээрх жилийн хугацаанд Иран улс яаж өөрчлөгдсөнийг харуулж байна.

Гажарын хаант улсын Шахын засаглалын язгууртнууд хэрхэн барууны соёлын нөлөөг хүлээж авч байгаа талаар, Ираны хувьсгал хэрхэн өрнөж байгаа талаар, 19 зууны сүүл үеийн Иран орон, хэрхэн одоогийн Исламын бүгд найрамдах Иран улс болсон түүхийг гэрэл зураг өгүүлж байна.
Ираны шилдэг гэрэл зурагчдын бүтээлүүдийг цуглуулж түүх өгүүлэх үзэсгэлэн гаргажээ. 19 зууны үеийн энгийн иргэдийн амьдрал, дайн, одоогийн ираны үзэл бодлын зөрчил, урлагийнхан гээд Ираныг ойлгох хангалттай баримтыг үзэсгэлэнд тавьжээ. Гэрэл зургийн аялал Ираны гэрэл зургийн түүхээс эхлээд Исламын хувьсгалын 30 жилийн дараах, Иран Иракийн дайнаас хойшхи 20 жилийн дараах Иран орноор аялуулна. Харин сүүл рүүгээ залуу уран бүтээлчдийн орчин үеийн бүтээлүүдээс тавьжээ.

No comments:

Post a Comment