Tuesday, October 20, 2009

Таван хvvхэд осолд єртжээ

Сvvлийн хэдэн єдєр зам тээврийн осолд таван хvvхэд єртжээ. Vvнээс дєрєв нь сургуулийн насны, нэг нь сургуулийн ємнєх насны хvvхэд байсан аж.

Тухайлбал Баянзvрх дvvргийн нутаг 1000 оюутны байрны хойд замд "Hyundai Accent" 92-79 УБЦ дугаартай автомашины жолооч Б нь 14 настай хvvг мєргєж гэмтээсэн байна. Мєн Баянзvрх дvvргийн нутаг, Цайз захын баруун талын замд 15 настай хvv автомашинд мєргvvлж гэмтсэн байна. Хэргийг "Kia Rio" маркийн 20-62 УБГ дугаартай автомашины жолооч М vйлдсэн байна. Энэ мэтээр бид бараг єдєр бvр бага насны хvvхэд зам тээврийн осол хэрэгт єртєж байгаа тухай мэдээлэл, сэрэмжлvvлгийг хэвлэл мэдээллээр хvргэдэг. Гэсэн хэдий ч хvvхэд осолд холбогдох нь буурахгvй байна. Дээрх хэрэг гарч буй гол шалтгаан нь хvvхдийг зам тээврийн осол хэрэгт єртєхєєс урьдчилан сэргийлэх, Замын
хєдєлгєєний дvрэм журмыг бага наснаас нь зааж сургах, замын хєдєлгєєнд оролцож байгаа хvvхдийн аюулгvй байдлыг хангахад багш, эцэг эхчvvд болон замын хєдєлгєєнд оролцогч жолооч нар, олон нийтээрээ тэмцэх ажил дутмаг байгаатай холбоотой. Иймээс уг ажлыг сайтар зохион байгуулахыг Замын Цагдаагийн газраас уриалж байна.

No comments:

Post a Comment