Tuesday, October 20, 2009

Хvн рvv ноцсон чоно галзуугаар євчилснийг тогтоожээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн тєвд чоно хоёр хvн рvv халдаж хазаж гэмтээсэн билээ. Чоныг устгаж, шинжилгээнд дээж явуулсан агаад хариу нь гарсан байна.
Шинжилгээгээр уг чоно галзуу байсныг тогтоосон аж. Иймээс голомтын бvсэд хязгаарлалтын дэглэмийг vргэлжлvvлж, хоёр хот айлын долоон єрхийн 808 толгой малд урьдчилан сэргийлэх тарилга хийж, орчныг ариутгажээ. Чононд хазуулсан хvмvvст шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэнэ.

No comments:

Post a Comment