Tuesday, October 20, 2009

''Найрамдал'' тєвийнхєн амрагч хvvхдvvд сэжигтэйгээр євчилснийг нуужээ

"Найрамдал" зусланд амарч байсан хvvхдvvд єнгєрсєн долоо хоногт учир битvvлгээр євджээ.
Долоо хоногийн хугацаатайгаар хvvхэд хvлээж авдаг "Найрамдал"-д тухайн vед "Их засаг" лицей
сургуулийн сурагчид амарч байсан аж. Гэтэл ахлах ангийн амрагчдын заримынх нь хоолой боон, хvчтэй халуурч, хамар амнаас нь цус гарч эхэлжээ. Амрагч хvvхдvvд ар гэртээ яаралтай мэдэгдсэн боловч "Найрамдал" тєвийнхєн "Та нар ирэх шаардлагагvй. Гахайн томуу гарчихаад байхад энд ирвэл євчин авчрахын л нэмэр. Хvvхдvvд зvгээр" хэмээн эцэг эхчvvдийг "аргалаад" єнгєрєєжээ. Бvлэг болгоноос шахам 2-3 хvvхэд євчилсєн бєгєєд тэдэнд бvгдэд нь "Хоолойны ангина чинь сэдэрсэн байна" хэмээн нэг л онош тавьжээ. Хотод ирсэн хvvхдvvдийн бие улам муудаж эмнэлэгт очсоноор євчнийг нуун дарагдуулсан "Найрамдал"-ын булхай илэрлээ.

Энэ талаар тус тєвийн арга зvйч багш Дэлгэрмаатай холбогдож лавлахад "Манайд олон хvvхэд хамарсан євчлєл гараагvй. Хоёр, гурван хvvхдийн хоолойны ангини сэдэрсэн байсан. Тэр хvvхдvvдийг хот руу явуулсан. Дараа нь ангийнх нь хvvхдvvд холбогдоход бие нь сайн байна гэсэн" хэмээн тайлбарлав. Харин эцэг эхчvvд болоод хvvхдvvд vvнийг vгvйсгэж байгаа юм. 11 дvгээр ангийн нэг сурагч халуунтай байгаагаа нууж, "Найрамдал"-д очсоноос хvvхдvvд ийн євдсєн гэсэн яриа байна.

No comments:

Post a Comment