Tuesday, October 20, 2009

ХУВЬ ЗАЯАГАА СОНГОХ НЬ

«Айвенхоу майнз» компани монгол орон салаа замын бэлчирт байгаа тухай сануулаад тэрбум доллараа салхинд хийсгэх шахсан нь саяхан. Уг нь тэд монгол орон зах зээлд шилжих нь vнэн
бол ямар ч том хєрєнгє оруулалтыг зах зээлийн хуулиар шийдэх хэрэгтэйг л сануулсан бололтой юм. Гэтэл манай тєр тусгаар тогтнолд халдсан ял тулгаж бєєрийг нь гаргах шахсан. Эндээс харахад манайд эдийн засгийн эрх чєлєє бvv хэл, vг хэлэх эрх чєлєє байгаа нь эргэлзээтэй болно. Ганцхан жилийн ємнє иргэд талбай дээр амаа скочдоод суух эрхгvй болсон. Хууль зvйн яамны гадна инээж, уйлсны тєлєє баригдаж байсан. Иргэдийн vг хэлэх эрх хумигдахад, эрх баригчдын эдийн засгийн эрх нэмэгддэг гэдэг. Энэ хуулиар Оюутолгойн гэрээг тєр байгуулах эрхтэй болсон. Одоо Тавантолгойн гэрээг байгуулна. Дараа нь тvvнээс дутуугvй олон орд бий. Энэ бvхнийг тєр гэрээдвэл бид дахин коммунизмаа л байгуулж эхлэнэ. Эрдсийн сайд сайн ухаантай хvн байж болно. Харамсалтай нь, Маркс, Ленин хоёр ч тєрийн ємчийг хувиарлаж чадаагvй гэдэг. Єнєєдєр монголчуудад хоёр л зам бий. Нэг нь бvхнийг тєрд даатгаад 1.5 сая тєгрєг аваад хэвтэх, нєгєє нь уул уурхайд хувь иргэд хєрєнгє оруулж саятан болох.

Эхний тохиолдолд мєнхєд УИХ-ын сонгуулийн санал єгєх єдрийг vр удмаараа хvлээх, нєгєє тохиолдолд vр тєлєє єндєр хєгжилтэй оронд сургаж єєрсєд шигээ амьтан болгохгvй байх боломжтой болно. Энэ бvхэн нь биднийг салаа замын уулзварт байгааг баталж байна. Засгийн газар нэг гишvvнээ 1.5 сая тєгрєгийн барьцаагаар нєхєн сонгуульд нэр дэвшvvлж байна. Энэ нь компани байгуулах иргэний эрхийг л эрх ба¬ригчид vдийн хоолны мєнгєєр солих санал юм.

ТЄРИЙН ХОРИГ
Шvvгч Берне «Тєр таны тєлєє халамж яриад эхлэхэд л таны эрх чєлєєний мэдрэмж сэрэх ёстой»-г сануулсан. Тєр ямаанд гэнэт хайртай болсон. Бензин, гурил, махны vнийг бууруулахаар хэдэн арван тэр бумыг зарлагадсан. Замаас эхлээд сурах бичгийн тендерийн эрхийг єєртєє тєвлєрvvлсэн. Гэрийн дулаалга хийх эрхийг ч бас vлдээсэнгvй. Хувь хvний хийж болох бvхнийг монгол тєр єєртєє тєвлєрvvлж байна. Энэ бvхнийг зах зээлийн эсрэг хориг арга хэмжээ гэдэг гэнэ. Бvр аюултай нь єнєєдєр Оюутолгой хэний мэдэлд байгаа нь тодорхой бус байна. Оросууд монголчууд биднийг хулхидаж Оюутолгойгоо хятадын халхавч канадын компанид єгсєн тухай мэдээлж байна. Хятад Орос улсууд хэдэн зуун саяар нь ногоон мєнгє зээлхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Ємнє авсан єр зээлийн мэдээг Сангийн яам єнєєг хvртэл нууцалсаар. Єндєр хєгжилтэй орнуудын иргэдийн татвараар бvрдсэн тэрбум гаруй ам. долларын зээл єнєєдєр сураггvй. Германы иргэд Засгийн газар хэр их хэмжээний тусламж, зээл монголд єгснийг мэддэггvй гэнэ. Харамсалтай нь тэр зээл хэнийг баяжуулж хэнийг ядууруулж байгааг ч бид мэдэхгvй сууна. Тєрийн тєсєв хэдхэн тэрбумтан тєрvvлэх боломжтой. Гадны тусламж хэдэн зуун тэрбумтыг тєрvvлэх чадвартай. Зах зээлийн бус аргаар босгосон мєнгє зах зээлийн эдийн засгийг багалзуурдаж байна. Засгийн газар зах зээлд хориг тавьж монгол дахь ядуурлыг гааруулж байна.

No comments:

Post a Comment