Tuesday, October 20, 2009

Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо сайн

Нойрсож байх үедээ хүн амгалан тайван байдаг. Харин сэрмэгц л өдөр тутмын амьдрал, ахуйн асуудал биднийг хүлээж байдаг нь төвөгтэй санагдана. Нойрноос сэрэхдээ зарим нь бухимдуу, нөгөө хэсэг нь тааламжтай янз бүрээр л өглөөг угтдаг. Иймд хүмүүсийн сэрэх байдлаар зан аашийг нь тодорхойлж болдог байна.



Сэрүүлгээр сэрдэг бол:
Уг нь хүн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг, сэрүүлэгтэй хүн хүчиндээ итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой.

Цовоо сэргэлэн эсвэл дүнсгэр босдог бол:
Өглөө бүр тааламжтай сэтгэгдэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том роман сонирхолтой адал явдал мэт хүлээн авдаг. Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо сайн. Харин өглөөгүүр дүнсгэр, бухимдуу босдог хүмүүс амьдралын тэнхээ султай.

Орон дотроо хөлбөрөх дуртай бол:
Идэвхгүй хүмүүс. Энэ өдөр сонирхолтой зүйл болохгүй гэсэн бодолтой байдаг. Амьдралд байр сууриа олоогүй. Бодит байдлаас зугтахыг эрхэмлэдэг. Ид шидтэй мэт сайхан харагдахыг мөрөөдөх дуртай.

Өглөө босоод гимнастик, дасгал хийдэг бол:
Зорилгодоо үнэнч хүмүүс өглөө биеийн тамирын дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд хүч чадлаа зөв тооцоолдог. Сул тал нь дэндүү зөрүүд, ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд бусдыг буруутгах дуртай.

Шүршүүрт ордог бол:
Өглөө шүршүүрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус, хуримтлагдсан бохир энергийг угаадгаараа онцлогтой. Шүршүүрт өглөө ордог хүмүүс ямагт эрч хүчтэй.

Өглөө юу уудагаар нь шинжихүй:
өглөөг кофегүй угтаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн даралт багатай байдаг. Амьдралыг илүү тааламжтай нүдээр харахын тулд тэдэнд жаахан допинг хэрэгтэй. Цай уудаг /ялангуяа ногоон/ хүмүүс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггүй давдаг. Буцалсан ус, жимсний шүүс эрхэмлэдэг хүмүүс гэрсэг бус.

Өглөө юу иддэгээр нь сонжвол:
өглөөгүүр бие организмд энерги их шаардагддаг. өглөө сайн иддэг хүмүүс тооцоотой, ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг улс. Ийм хүмүүс гуанз, цайны газар орж, чанаргүй хоолонд мөнгө үрэх дургүй. Харин аяга кофе, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хүмүүс ирээдүйн тухай бараг боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.

Ажилд явахдаа хэр зэргийн хугацаа зарцуулдагаар нь тольдвол:
Орой унтахын өмнө гутлаа тосолдог, хувцсаа индүүддэг, бичиг цаасаа эмхэлдэг хүмүүс амьдралд ч мөн бэлтгэлтэй, тааламжгүй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлж чаддаг. өглөө будаг шунхандаа цаг их зарцуулдаг эмэгтэйчүүд хувийн амьдралдаа эмх цэгцгүй, ажил төрлөө байсхийгээд солих дуртай.

No comments:

Post a Comment