Tuesday, October 20, 2009

Монголын иргэн ОХУ-д хар тамхи худалдаалж байгаад баригджээ






ОХУ-ын Абакан хотын цагдаа нар єнгєрсєн сард хар тамхи худалдаалж байсан монгол иргэнийг саатуулжээ. Хэргийг Абакан хотын залгаа орших











Тувад ажиллаж, амьдардаг, 44 настай, н.Эрдэнэ vйлдсэн байжээ. Тэрээр хууль бус энэхvv бизнесээ нууц сvлжээн дор явуулдаг байсан тухай цагдаа нар мэдэгдэв. Энэ нь мансууруулах бодис гашишийг борлуулахдаа худалдан авагчтайгаа хотын захад нууц байдлаар уулздаг байсан гэнэ. Єдгєє н.Эрдэнээг хорьж саатуулан, ОХУ-ын Эрvvгийн хуульд заасанчлан мансууруулах бодисыг онц их хэмжээгээр хууль бусаар борлуулсан хэргээр эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байна. Оросын цагдаа, шvvхийнхний тайлан мэдээнд монголчуудын сvvлийн саруудад vйлдсэн цєєн бус хэргийг дурджээ.

Тухайлбал, наймдугаар сарын 21-нд Санкт-Петербургийн "Пулково-2" нисэх буудалд тус хотын цагдаагийнхан Монголын иргэн У.Болдыг баривчилжээ. У.Болд нь ЦЕГ-ын гаргасан хvсэлтийн дагуу Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан бєгєєд Бээжин-Санкт-Петербургийн нислэгээр ирээд паспортын шалгалтад орж байхад нь баривчилсан байна.

Тэрээр Монгол Улсад байхдаа бусдын эд хєрєнгийг их хэмжээгээр залилсан хэргээр шалгагдах явцдаа гадаад руу оргон зайлсан юм. Мєн есдvгээр сарын 22-нд Беларусийн нийслэл Минск хотын шvvх 32 настай Монголын иргэнд 25 жилээр хорих ял ногдуулсан байна. Брест мужийн Березы тосгонд амьдарч байсан тэрбээр 2005 оны есдvгээр сард Минскт дунд сургуулийн багш эмэгтэйг хvчирхийлж, эд зvйлийг нь дээрэмдээд амийг нь хєнєєсєн байжээ. Хэрэгтэнг тус улсын цагдаа нар олон жил эрэн сурвалжилж єнгєрсєн жил олж тогтоосон байна.

No comments:

Post a Comment