Tuesday, October 20, 2009

'Map.cityland.mn'' сайтаас Улаанбаатар хотын бvх байршлыг харж болно




Нийслэлийн Газрын алба тєв талбайд хийсэн нээлттэй єдєрлєгийнхєє vеэр Улаанбаатар хотын хєдєлгєєнт замналын системийг нэвтрvvлж,







хотын газар зvйн мэдээллийн гео портал "map.cityland.mn" сайтыг боловсруулан ажиллуулж байгаагаа иргэдэд танилцууллаа. Тус вэб сайт нь Улаанбаатар хот дахь албан байгууллага, орон сууц, хашааны хаяг байршлын хайлтын систем, дvvргvvдийн хилийн зааг, хоёр цэгийн хоорондын хэмжээ, мухар гудамж, авто замын мэдээлэл, нэршлийн мэдээлэл зэрэг хотын газрын зургийн мэдээллийг багтаасан бєгєєд эхний ээлжинд гал команд, тvргэн тусламж, цагдаа зэрэг тєрийн тусгай vйлчилгээний байгууллагуудын хэрэглээнд нэвтрvvлэн ажиллаж байгаа юм. Оршин суугаа газар болон сонирхсон байршлаа мэдэхийн тулд "map.cityland.mn" сайт руу орж, картаас хайх гэсэн хэсгээс дvvргээ сонгож, хороо гэсэн хэсэгт хороогоо бичээд, хашааны дугаараа бичихэд л хангалттай гэнэ. Мєн хорооны хаягийг оруулснаар тухайн хорооны нутаг дэвсгэрийг бvхэлд нь харах боломжтой аж . Харин vндсэн мэдээлэл, хашааны мэдээлэл, байгалийн объектууд гэсэн хэсгээс єєрт хэрэгтэйгээ идэвхжvvлэн мэдээлэл авч болно. Хотын хєдєлгєєнт замналын систем нь нийслэлийн Газрын албаны олон улсын стандартад нийцсэн IS019115 мета сангийн мэдээллээс бvрдсэн аж. Энэ нь монгол хэлээр бєгєєд хэрэглэхэд хялбар цэс, єдєр шєнийн тохиргоо, хурд, чиглэл, хиймэл дагуул, явсан замын урт, зураг дээр тэмдэглэгээ нэмэх, ойлгомжтой хяналтын дэлгэцтэй зэрэг онцлог давуу талтай юм.

No comments:

Post a Comment